М.Батбаяр: "Богд зонхова" цогцолборт төсвөөс нэг ч төгрөг зарцуулаагүй
2021-11-24

 

"Богд Зонхова" төслийн талаар мэдээлэл хийж байна.

 

Соёлын дэд сайд М.Батбаяр "Монгол Улсын Засгийн газар соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд олон үе шаттай ажлууд хийгдсэнээс 2007 оноос Гадангийн дэнж орчмыг түүх соёл шашны зориулалтаар олон хөгжлийн төлөвлөгөө хийсэн байдаг. Энэ хүрээнд ажлууд явагдаж байгаа. Жил бүрийн улсын төсвийг өмнөх оны арваннэгдүгээр сард баталдаг. 2020 оны арваннэгдүгээр сард улсын төсвийг хэлэлцэх үед "Богд зонхова" төслийг Соёлын яамнаас оруулаагүй. УИХ-аар хэлэлцэх шатанд гишүүдийн бүрэн эрхийн хүрээнд "Богд зонхова" төслийг хэрэгжүүлэх санал орж ирсэн. Ингэснээр Соёлын яамны 2021 оны төсөвт нэмж суулгасан. Уг төслийн өртгийг 5.5 тэрбум, 2021 оны санхүүжилт 1.5 тэрбум төгрөгөөр суусан.

 

Ингэснээр Монгол Улсын төсвийн тухай хуульд заасны дагуу Соёлын яам түүх шашин соёлын "Богд зонхова" төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын төсөв, эдийн засгийн тооцоолол, зураг төсөл хуульд заасан бусад зөвшөөрлийг бүрдүүлэх шаардлагатай болсон. Соёлын яам энэ төслийг анхнаасаа төсөвт суулгаагүй байсан учраас 5.5 тэрбумыг яаж тооцсоныг мэдэхгүй. Иймд төсөвт суулгасан барилгын зураг төсөл байгаагүй байсан учир барилгын тухай хуульд нийцүүлэх шаардлагатай болсон. Энэ бүхэн ганцхан соёлын яамны оролцоотой хийгддэг зүйл биш. 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн зураг төсөл боловсруулах даалгаврыг Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн ЗДТГ-тай хамтарч баталсан. Мөн уг барилгыг дэд бүтцээр хангуулагч байгууллагуудын техник нөхцөлийг авдаг. Энэ бүхний үндсэн дээр ажлын зураг төсөл бүрэн боловсордог. Ингэж явсаар магадлалын нэгдсэн дүгнэлт гарч баталгаажсан. Салбар дүгнэлтүүдийг нэгтгээд Барилгын хөгжлийн төв төсвийг бүрэн эцэслэн баталсан учраас төслийн бодит өртөг 5.5 тэрбум төгрөг бус 32.5 болж өссөн. "Богд зонхова" төсөл бол зөвхөн хөшөө биш нийт 4-5 багц ажил юм.

 

"Богд зонхова"  төсөлд төсвөөс нэг ч төгрөг гараагүй, гэрээ хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Тендер зарлаагүй" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Танилын концесс газардахгүй!
2021-11-25
zochin:
nuraagaachee er ny bid oorchlood Tsedenbal dargynxaa xoshoo bolgoe
2021-11-25
zochin:
nuraagaachee er ny bid oorchlood Tsedenbal dargynxaa xoshoo bolgoe
2021-11-25
иргэн:
Улсынхаа нийслэлийн яг төв хэсэгт төвд ламын хөшөө барина гэжүү? Энэ ажлыг зогсоож зүгээр цэцэрлэг болгох хэрэгтэй.
2021-11-24
Lalaraa bitgii ulin hutsaad baigaarai.
2021-11-24
Хуц. Эргүү минь. Мянган бурхан барьсан ч чам шиг эргүүнүүдтэй улс хөгжихгүй
2021-11-24
buddiin saihan tzogzolbor barih n mash zuv sanal. oligtoihon ium hiichvel ayalal juulcjlal hugjinu. olon tumnii oiun uhaan siiregjine. tertee on jiluuded bid chin hamag iumaa ustgasan. odoo neg iim ium tur ard tumendee zoreiulj hiih n zuvuu
2021-11-24
Хуц. Эргүү минь. Мянган бурхан барьсан ч чам шиг эргүүнүүдтэй улс хөгжихгүй