Исламын улсын 80 дайчин талибуудад бууж өгчээ
2021-11-24

"Исламын улс" алан хядах бүлэглэлийн 80 гаруй дайчин Афганистаны төрийн эрхийг гартаа авсан "Талибан" хөдөлгөөний аюулгүй байдлынханд бууж өгчээ. Энэ үйл явдал Нангархар мужид болсон талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Нангархар мужийн омгийн ахлагч нарын зуучлалын ачаар алан хядагчдыг буулган авчээ.

 

Энд дуулгахад, сүүлийн гурван сарын туршид Афганистаны хэд хэдэн муж болон нийслэлд удаа дараа дэлбэрэлт, зэвсэгт халдлага, буудалцаан гарч, эдгээр хэргийн улмаас талибууд төдийгүй нутгийн иргэд олноор амиа алдсан юм. Эдгээр халдлагуудын заримынх нь хариуцлагыг Исламын улс бүлэглэлийн салбар болох "Хоросан дахь Исламын улс" бүлэглэл өөр дээрээ авч байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин