Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье!
2011-10-10

Нийслэл хотод цусан суулга болон халдварт шарын өвчлөл  өмнөх оны мөн үеэс   нэмэгдэж  гол төлөв  2-9 насны хүүхэд өвчилж байгаа бөгөөд хичээлийн шинэ жил эхэлж шилжилт хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор өвчлөл нэмэгдэх магадлалтай тул дараахи  сэрэмжлүүлэг өгч байна. Дамжих зам: Гэдэсний халдварт өвчин нь өвчтэй хүний өтгөн шингэнээр бохирдсон эд зүйлс, хоол хүнс,  ус , угаагаагүй жимс жимсгэнэ, бохир  гараар дамждаг. Халдвар шар өвчний илрэх шинж тэмдэг: халуурах бөөлжих суулгах, гэдсээр өвдөх,шээс өтгөрөх нүдний салст шарлах, хоол унданд дургүй болноЦусан суулга өвчний үед илрэх шинж тэмдэг халуурна,  цус залхагтай суулгана, хоол унданд дургүй болж гэдэс дүүрнэ. Эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж  эмчийн зааврын дагуу  тусгаарлан эмчлүүлнэ. Зөвлөмж: Гэдэсний халдварт өвчний анхны шинж тэмдэг илэрмэгц эмчид хандаж эмчлүүлэх.Хөрс, ус, хүнс, орчны эд зүйлсийг бохирдуулахгүйн тулд ил задгай бие засахгүй байх, орчноо цэвэрлэх, ариутгаж халдваргүйжүүлэх, шавьж мэрэгчийг устгах.Хүн бүр хоол идэх, хоол бэлтгэхийн өмнө, бие зассаны дараа гараа угааж хэвших,Ундаа, жүүс, айраг зэрэг шингэн бүтээгдэхүүнийг  нэг аягаар  дамжуулан уухыг цээрлэх. Гудамж талбайд  ил задгай зарж байгаа хоол, унд жимс жимсгэнэ самар зэргийг  авч идэхгүй байх. Шууд иддэг жимс, жимсгэнэ  ногоог сайн угааж   хэрэглэх. Усыг буцалгаж уух, Ундны ус болон хүнс хадгалах, зөөвөрлөх савыг сайтар угааж байх, бохирдсон эд зүйлсийг буцалгах, ууранд жигнэх. Төв суурин газар, хүүхэд, хүнс, ус хангамжийн үйлчилгээний байгууллагад ариун цэврийг сахих.Усны эх булгийг хамгаалах, ус түгээх машин, худаг, савыг цэвэрлэх, ариутгах, усны хэрэглээг нэмэгдүүлэх, хангамж, хүртээмжийг сайжруулах. Орон нутгийн захиргаа, хүүхэд, хүнс, ус хангамж, хатуу шингэн хог хаягдал цэвэрлэх, зөөж тээвэрлэх үйлчилгээ эрхлэгч байгууллага, эмнэлэг, эмийн сан, хэвлэл мэдээлэл, хангамжийн зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд хамтарч ажиллахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас анхааруулж байна.
Shuud.mn
Сонин хачин