Орон нутгийг үл тоомсорлодог "Алтайн Хүдэр"-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах уу
2021-11-25

Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар бол уул уурхай. Энэ салбар экспортын дийлэнх хувийг эзэлж, улсын төсвийн орлогын гол бүрдүүлэгч гэдэг утгаараа эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой. Гэвч иргэд төдийлөн нааштай ханддаггүй. Шалтгаан нь уул уурхайн салбарын муу жишээ сайнаасаа олон. Байгаль орчинд халтайгаас эхлээд үйл ажиллагаа явуулж буй орон нутагтай үр өгөөжгүй гээд иргэдийн дургүйцэх шалтгаан цөөнгүй. Тэгвэл ийм муугийн жишээ болсон уурхай Говь-Алтай аймагт ажилладаг. Эзэмшигч нь “Алтайн хүдэр” ХХК. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш байнгын хэл ам дагуулсаар ирсэн тус компани Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт байрлах Таяннуурын төмрийн хүдрийн орд болох 169 га талбай бүхий 13527А, 15377А ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.

 

 

Говь-Алтай аймагтаа томоохонд тооцогддог тус компани 2014 онд орон нутгийн удирдлагатай байгуулсан гэрээний үүргээ өнөөг хүртэл биелүүлэхгүй байгаа гэнэ. Тиймээс Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Алтайн хүдэр” ХХК-д албан шаардлага хүргүүлжээ. Тус албан бичигт

 

-2014 оны гэрээг 2021 оны 12 дугаар сарын 10-ны дотор дүгнэх

-Нийгмийн хариуцлагын гэрээг шинэчлэн байгуулах

-Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгах ажлуудыг үүссэн нөхцөл байдалтай холбон тодотгох

-2022-2023 онд 163 км замыг бүрэн барьж ашиглалтанд оруулах

-Цээл сумыг иж бүрэн дэд бүтцэд холбох

-“Шинэ Цээл” арга хэмжээг дуусгах

-Алтай сумыг өндөр хүчдэлтэй холбох гэсэн шаардлагуудыг тавьжээ.

 

Энэхүү албан шаардлагыг биелүүлэхгүй бол тусгай зөвшөөрөлтэй нь ярьж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахаа аймгийн удирдлага мэдэгдсэн байна. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг үндэслэн дараагийн шатны зохицуулалтыг хэрэгжүүлж, улмаар уурхай ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг холбогдох байгууллагад уламжилж,  тээвэрлэлт, үйл ажиллагааг зогсоох хүртэлх арга хэмжээ авахаа албан бичигт онцгойлон дурдаж, анхааруулжээ. 

 

"Алтайн Хүдэр" ХХК нь Говь-Алтай аймагт 15 жил үйл ажиллагаа явуулж буй бөгөөд нийгмийн хариуцлагаа үл тоомсорлодог том толгойтой гэнэ. Орон нутагтай хамтран ажиллах талаар нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, малчид, иргэдээс удаа дараа ирж буй шаардлага, гомдол, саналыг үл ойшоож, аргацаах байдлаар өнөөдрийг хүрснийг аймгийн удирдлага тэмдэглэжээ.

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Bayan Bazaraagin compani.
2021-11-26
зочин:
Mанай хөдөөний зарим 1 засаг дарга нарын нүдэнд уул уурхай, зам ангийн koмпаниуд бөөн мөнгө болж харагдаад байдаг ни үнэн л дээ. - Tамгын газрын өрөө тохижуулж өг.. - Tавилга солиж өг..- хүүхдийн сургалтын мөнгө төлөөд өг.. Cар тутам 300, 500 литр түлш албан хаагчидын хэрэгцээнд- гэх мэтээр солиордог ...
2021-11-25
алтайн хүдрийг рекэтлэх нь ээ
2021-11-25
Батсайхан:
Би энэ компанид анхны үед ажиллаж байсан. Орон нутгийнхан тэр үед арай л давар ч байсандаа. Сумынхныг ажилд авах, хүүхдийн сургалтын төлбөр төлөх, өвөлжөө намаржааны үний нь төлөх гээл их л аргадаж гүйж байсандаа. Орон нутгийнхан үнэн хойлог, засмал зам тавья гэхэд " хурдан морь уралдах газаргүй болголоо"гээд морь машин мотоциклтой олон хүмүүс зам хаагаад зогсож байсныг санаж л байна.
2021-11-25
Алтай сум:
Маш зөв зүйтэй албан шаардлага өгч. Шууд зогсоож байж л амжилтанд хүрнэ!!!
2021-11-25
NO rules:
Вор закон. 20 орчим гар байнаа
2021-11-25
яаж ч хичээгээд чадахгүйв наадах чинт их хурлын гишүүн Бямбацогтын компани
2021-11-25