Говь-Алтай аймгийн Бугат суманд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2021-11-25 08:37

 

Говь-Алтай аймгийн Бугат сумын Ферм багийн “Өлзийтийн-Ам” гэдэг газар газар хөдлөлт болжээ.

 

Тодруулбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 08:39 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 08:46 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ. 

Shuud.mn
Сонин хачин