Н.Алтанхуяг: Төмөр замын даргаа томилж чадахгүй Монгол Улс шившиг болж байна
2021-11-25

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УБТЗ-ын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

 

 

Хүнд хэцүү үед гадаадаас зээл авч болно. Гэхдээ  энэ зээлээр юу хийж бүтээж байгааг бодмоор байна. Хэдүүлээ УИХ-аас төмөр замын асуудлаар ажлын хэсэг байгуулмаар байна. дэд бүтцээ өмчлөөд дээр нь бизнесийн байгууллагууд вагон оруулаад менежмент хийхүү гэдгийг үндсээр нь шийдэхгүй бол Монгол-Оросын хамтарсан нэртэй хамгийн дампуу байгууллага энэ байна. Бид зээлийг нь төлөөд олигтой ажиллаж чадахгүй. Дөрөв дэх даргаа тавьж чадахгүй арчаагүй царайлж байгаа байгууллага гэж байхгүй. Монгол Улс төмөр замын даргаа тавьж чадахгүй шившиг болж байна. Тиймээс УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулмаар байна. Богдхан төмөр замыг ямар өртгөөр босгох юм, УИХ-ын гишүүдэд мэдэж байгаа юм байна уу.

 

 

Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ: Н.Алтанхуяг гишүүн зовлонг мэдэж байгаа. Би бас УИХ, байнгын хорооноос ажлын хэсэг байгуулъя гэсэн санал тавьсан. Энэ компанийг байнга хоёр талаас нь өргөж, дэмжихийн хажуугаар нүүрсээ хямд тээвэрлэ гэж үүрэгддэг. Тиймээс энэ компанийг зах зээлийнх нь журмаар ажиллуулъя. Үүнийг Оросууд ч, манай тал ч дэмжиж байгаа. Төмөр замын хууль шинэчлэгдэж байгаа. Энэ хууль төмөр замыг либаралчилсан шинэ хууль гарч байгаа.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Батлагдсан хууль тогтоомжийг хэрэгжилтийг хянаж шалгах ажлын хэсэг байгуулах санал гишүүдээс их гарч байгаа. Гэтэл УИХ-ын хяналт, шалгалтын хууль хэлэлцэх эсэхийг шийдсэнээс хойш таван сар гацаж байна. УИХ хяналт шалгалтынхаа үүргийг хэрэгжүүлэх ёстой байдаг. Гэтэл ямар санаа зорилготой юм, энэ хуулийг гацаагаад байна.

 

 

УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулъя гэсэн санал гишүүдээс ирсэн. УИХ-ын тухай хуулиар хяналт шалгалтын ажлын хэсгийг УИХ-ын дарга байгуулдаггүй. Бичиг баримт, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын дарга байгуулдаг. Одоогоор байнгын хороодоор хяналт, шалгалт хийх ажлын хэсгүүд байгуулагдаж байгаа. Үндсэн хуульд зааснаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн, улс орны хэмжээний томоохон асуудлаар 19 гишүүний бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулж болно. Гэхдээ парламентын 30 жилийн түүхэнд 19 гишүүн нэгдэж байгуулсан ажлын хэсэг маш цөөхөн. Томоохон асуудалд хяналт шалгалт хийх эрхзүйн орчин бүрэн бүрдэхгүй байна. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийг төслийг яаравчилж, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх боломжтой.

 

Ийн гишүүд асуулт асууж хариултаа авснаар байнгын хорооноос гаргасан анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналаар санал хураалт явуулж, гишүүдийн олонх буюу 77.6 хувь дэмжсэнээр, УБТЗ нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол батлагдлаа.

 

Үргэлжлүүлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. 

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хууль 2020 онд батлагдсан. Нэг жилийн дараа өөрчлөлт орж байгаа нь бид ямар хууль батлаад байгаагаа эргэж харах шаардлагатай байна. Хууль боловсруулах, хэлэлцэж батлах 30 жилийн туршлагадаа дүн шинжилгээ хийж үзмээр байна.

 

 

Монгол Улс өнгөрсөн 30 жил хөгжлийн 550 гаруй барим бичиг баталж, мөрдсөн байна. Гэтэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд хөгжлийн бодлого, төлөвлөлт маш муу явж ирсэн. Бидэнд олон зүйлийг шинээр бодож, эргэж харах зайлшгүй шаардлага үүссэн байна. 550 гаруй барим бичиг дотор Мянганы хөгжлийн зорилтод тулгуурласан Үндэсний хөгжлийн цогц бодлого гэсэн баримт бичиг байсан. Энэ баримт бичгийн үр дүн ямар болсон нь тодорхойгүй, хаягдсан. Үүний дараа баталсан “Тогтвортой хөгжил-2030” баримт бичиг ч ямар ч үр дүнгүй байна. Баталж хэрэгжүүлсэн баримт бичгүүд дундаж давхаргыг бий болгох бодлогыг хэрэгжүүлж чадсангүй. Тэгш бус байдал бий болсон. Ядуурлыг бууруулах халамжийн бодлого үр дүнгээ өгөөгүй, маш олон асуудалд хариу өгч чадаагүй. Монгол Улс цаашид яаж хөгжих талаар хөгжлийн загвар тодорхой бус байна. Энэ хуулийг баталснаар хөгжлийн загварыг боловсруулах уу. Эсвэл хөгжлийн загвар тусдаа байх уу? Энэ хуулиар хөгжлийг түргэтгэж чадах уу?

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Бид сүүлийн 30 жил хөгжлийн нэгдсэн бодлогогүй, хөгжлийн бодлого төлөвлөлт хариуцсан бүтэцгүй явж ирсэн. Түүнийхээ горыг ч амсаж байгаа. Намайг 1995 онд хөдөө ажиллаж байхад монголчуудын 35 хувь нь ядуу гэж байсан. Өнөөдөр монголчуудын 29.7 хувь нь ядуу, хөгжлийн томоохон төсөл хөтөлбөр нь явдаггүй дүр зурагтай байна. Энэ  нь хөгжил төлөвлөлт хариуцсан бүтэцгүйтэй холбоотойгоос гадна Монгол Улсын хөгжлийн улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийн 4 жилийн циклээр харж ирсэнтэй хамааралтай. Тиймээс бид Үндсэн хуулиндаа хөгжлийн бодлого тогтвортой байна гэсэн концевци оруулсан. Энэ дагуу хуулиа өөрчилж, хөгжлийн бодлогыг таван жилийн хугацаагаар төлөвлөхөөр тусгасан.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
13 жилийн өмнө Mянганы Xөгжлийн Cангаас манай төмөр замд шинэчлэл хийхэд ни зориулан 200 сая $ зээл олгохоор болж аудитын шалгалт орж байтал Oросууд уурлан эсэргүүцэж тэр зээлийг зогсоосон. удаач үггүй аkтлаад будчихсан 1000 вагоныг ав - гэж Oросууд тулгахад манай энэ хэдэн ухна гишүүд - Жа ах аа... жа ахаа баярлаа ахаа - гээд л мэхийж байсан да. БогдAрынн төсөлд Японы koмпаниудыг оролцуулах гэлээ гэж л Oросуудын гаргаж байгаа ээлжит бааш бол Монгол талын дэвшүүлсэн хүнийг 4 дахиа буцааж байгаа явдал.
2021-11-25
09:
Халтарыг төмөр замын даргаар тавьчих өө
2021-11-25
Ме:
Мэргэжлийн, ажил хийж чадах чадвартай хүн томилвол асуудалгүй штэ. Дандаа улс төрийн томилгоо хийж мулгуу шулаачингууд очдогоос Төмөр зам урагшилдаггүй.
2021-11-25