КОВИД-19: 711 тохиолдол батлагдаж, 7 хүн нас барлаа
2021-11-25

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 711 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 486 нь Улаанбаатарт, 225  нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 21-80 насны 7 хүн нас барсан байна.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 7 196 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний  2959 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 147 иргэний бие нэн хүнд байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин