Гэртээ хүргүүлэх гэж түргэн тусламж дууддаг байсан эрийг баривчилжээ
2021-11-25

Тайванд эмнэлгийн түргэн тусламжийн утсанд удаа дараа хуурамч дуудлага өгсөн нэгэн эрийг баривчилжээ. Энэ талаар Global Times мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ Ван овогт эр гэрээс нь 200 метр зайд байх супермаркетад байхдаа түргэн тусламж руу залган, дуудлага өгчээ. Удаа дараа дуудлага өгсөн энэ эрийн өмнөх дуудлага, эмч нарын тэмдэглэлийг түргэн тусламжийн багийнхан шалгаж үзээд тухайн эр эмнэлгийн хажууд байрлах байранд амьдардаг, явган явахаасаа залхуурсаны улмаас түргэн тусламж дууддаг гэдгийг нь олж мэдсэн байна. 

 

Тайванийн оршин суугч энэ эрийг дуудлага өгснийх нь дараа очиж аваад, эмнэлэгт хүргэхэд эмнэлгийн тусламж авдаггүй бөгөөд өөрөө эмнэлгээс гараад явдаг гэнэ. Цагдаагийнхны мэдээлснээр Ван овогт эр өвчилсон мэт дүр эсгэн энэ онд гэхэд л 39 удаа хуурамч дуудлага өгсөн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин