Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян эхэллээ
2021-11-25

 

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян эхэллээ. 

 

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь олон улсад зохион байгуулагддаг. Уг аян нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр буюу арваннэгдүгээр сарын 25-нд эхлээд олон улсын хүний эрхийн өдөр буюу  арванхоёрдугаар сарын 10 хүртэл үргэлжилдэг аж. Энэ компанит ажил 1991 оноос маш олон орнуудад зохион байгуулагдаж эхэлсэн. Ингэхдээ олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх талаар олон нийтийн мэдлэгийг сайжруулах, охид эмэгтэйчүүдэд хор хөнөөлтэй аливаа дадал зуршлуудыг таслан зогсооход гол анхаарлаа төвлөрүүлж ирсэн байна. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин