Д.Амарбаясгалан МАН-ын 30 дугаар их хурлаар хэлэлцэх асуудлыг танилцууллаа
2021-11-25

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, намын 30 дугаар их хурлыг 12 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон. Их хурлын талаар МАН-ын Ерөнхий бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2021.11.25/ мэдээлэл хийлээ.

 

 

МАН-ын 30 дугаар их хурлаар:

 

-МАН-ын даргыг баталгаажуулах

-Намын дүрмийн өөрчлөлт

-Намын бага хурлын бүрэлдэхүүнийг сонгох

-Намын хяналтын ерөнхий хороог байгуулах асуудлыг хэлэлцэнэ. Мөн эрх баригч улс төрийн хүчний хувьд нийгэмд хэрэгжүүлэх дэвшилтэт бодлогуудаа танилцуулна.

 

Үүнээс гадна намын их хурлаар бодлогын томоохон асуудлуудыг хөндөнө гэдгээ  Ерөнхий бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. Үүнд:

 

  1. Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогыг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулна.

  2. Парламентын тогтолцоог улам бүр төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэл тавина.

 

Мөн нийгэмд тулгаж буй асуудлыг шийдвэрлэх гарц болоод хүний эрхийг хамгаалах хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх асуудлыг хөндөн хэлэлцэх аж. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин