Ч.Өнөрбаяр: Энэ жил хүний эрхийг уландаа гишгэлээ
2021-11-25

 

УИХ дахь АН бүлэг мэдээлэл хийлээ. 

 

УИХ дахь АН бүлгийн дарга Д.Ганбат:

 

-Монгол Улсын дээд шүүх болон СЕХ-нд хандсан. Монгол Улс хуультай. Тиймээс иргэн, ААН, нам хуулинд захирагдаж байх ёстой. Ардчилсан нам Монгол Улсын хоёр баганы нэг. Бид удаа дараагийн сонгуульд амжилтгүй оролцсон. Гэхдээ Монголын ард түмэн маань эвтэй, хуулийн дагуу яваасай гэсэн хүлээлт байгаа. Энд нийцүүлэн хичээж ажиллана.

 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

 

-Үндсэн хууль дээр гурван төрлийн нууц бий. Төрийн нууц, байгууллагын нууц, хувь хүний нууц. Эрх баригчид хуучин засаглаж байхад байгууллагын нууцын тухай хуулийг өргөн тавьж, байгууллагын дарга нь байгууллагын нууцыг тогтооно гэж заасан байдаг. Үүнийг дагаад Нийслэлийн болон дүүргийн Засаг дарга, төрийн байгууллагын сайд дарга нар болж бүтэхгүй зүйлийг олон нийтээс нуудаг байсан. Энэ нь иргэдийн мэдээлэл авах эрхийг заналхийлсэн үйлдэл. Харин Ардчилсан намын үед нийтийн сонсгол, шилэн дансны хууль төсөв мөнгөтэй холбоотой маш олон хуулийн шинэтгэл хийсэн. Гэвч эрх баригчдын оруулж ирж байгаа хууль  гоё нэртэй сонсогддог. Гэвч гэдэс дотрыг нь задлаад үзвэл тэрнийхээ эсрэг зарчим явж байгаа.

 

Өнөөдөр албаны нууц гэдэг ойлголтын дор төрийн байгууллагын аль нэг дарга, эрхтэн ямбатан, эвэртэн туурайтангууд өөрсдийн хууль бус үйлдлийг халхавчилдаг болох гэж байна. Иргэдийн мэдээлэл хайж олон үндсэн эрхийг үгүйсгэж байна.

 

Хэдхэн хоногийн өмнө хүний эрхийн асуудлаар форум зохион байгуулж байсан. Нэг талд нь хүний эрхийг дэмжинэ, хамгаална гэж яриад байдаг. Нөгөө талд нь хуулийн төслөөрөө эсрэг зүйл хийгээд байж болохгүй. Эрх баригч нарийн хийж байгаа алхам нь нэг байх хэрэгтэй.

 

Улсын төсөв уйлдаг бол уйлахаар төсөв баталжээ. Төсвийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгө гэж хүниймсэг ханддаг байдал руу орж болохгүй. Ерөнхийлөгч сул зүйл хийлээ. Засгийн газарт чиглэл өгнө гэдэг бол төсвийг царцааж байгаа болохоос биш зориулалтыг нь өөрчлөөгүй. Монгол Улсын ерөнхийлөгчид хориг тавих эрх нь бий. УИХ дахь олонх давраад хүний эрхийг зөрчөөд татвар төлөгчдийн эсрэг шийдвэр гаргаад байвал үүнд хориг тавь гэж Ерөнхийлөгчид онцгой эрх өгсөн. Харамсалтай нь Ерөнхийлөгч онцгой эрхээ хэрэгжүүлж чадсангүй. Нийтийн сонсголыг нэн даруй хийх ёстой. Энэ жил хүний эрхийг уландаа гишгэлээ. Итгэл үнэмшлээ илэрхийлсэн иргэдийг шорон гяндангаар айлгасан жил болсон. Эдийн засгийн эрх чөлөөг хамгийн их боомилсон. Тиймээс нэг гараараа хүний эрхийг нухчин дарчхаад нөгөө талдаа хүний эрхийн чуулган хийхээр цайрч, зөвтгөгддөггүй юм аа.

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ нэг тэнэг залуу ингэж өөрийгөө байнга доошоо хийх хэрэгтэй л байдаг юм байхдаа
2021-11-26
Хүний эрх гэж яричихаад үүрэг яридаггүй Ардчилал эрх /Америк маягийн / арай хэтэрч хүнийй үүрэг алдагдсан Эцэ эх үүргээ үл ухамсарлаж хүүхдүүд хохирсоор бна Эцэг нь хүүхдээ өөрийгөө хөнөөж эх нь хүүхдээ хаях гм Хуульд өөрчлөлт оруулах шаардлага нийгмийн үзэгдлүүд харуулсаар бна Энэ хүн 1 талаа харж дуугарлаа Намаар өвчлөж түүгээр улаан хоолойгоо тэжээлгэгсдийн нэг
2021-11-25
Зочин:
ӨНӨРБАЯР ГЭГЧ ЭНЭ НЭГ ӨЛӨН БЯСАА ШИГ НОВШИЙГ ХӨӨХ ХЭРЭГТЭЙ ЭЛБЭГДОРЖИЙН СУГАНЫ ҮС БУЗАР
2021-11-25
Иргэн:
Элбэгдоржийн суганы үс
2021-11-25
KHUTSATSGAAGAAD L , TA NARYN UG CHINI NOKHOI KHUTSAKH LUGAA BOLJEE
2021-11-25