Уурхай шатаж, 100 гаруй уурхайчин гарах гарцгүй болжээ
2021-11-25

Оросын Кузбассын "Листвяжная" нүүрсний уурхайд дэлбэрэлт болжээ. Регнум агентлагийн мэдээлснээр, уурхайд утаа гарч эхэлсэн талаарх дуудлага шуурхай албанд ирсний дараа аврах ажилагааг эхлүүлсэн байна.

 

Энэ ослын улмаас 115 хүнийг нүүлгэн шилжүүлж чадсан ч дахин 100 гаруй хүн шатсан уурхайд гарах гарцгүй болж, тэднийг нүүлгэн шилжүүлэхээр оролдож байгаа гэнэ.

 

Энд дуулгахад, энэ оны хоёрдугаар сард Кузбассын уурхайд уулын чулуулга нурж байлаа. Энэ ослын улмаас 98 хүн гарах гарцгүй болж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин