COVID-19: Японд PCR шинжилгээнд 2,6 тэрбум ам.доллар зарцуулна
2021-11-25

Японы эрх баригчид коронавирусийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээг иргэдээсээ үнэ төлбөргүй авахын тулд 300 тэрбум иен (shuud.mn: ойролцоогоор 2,6 тэрбум ам.доллар) зарцуулна гэж Yomiuri сонин мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдах боломжгүй эрүүл мэндийн шалтгаантай иргэдээс үнэ төлбөргүй шинжилгээ авах юм байна. Ийм иргэдийг олон нийтийн арга хэмжээнд оролцох боломжийг нээх үүднээс 2022 оны гуравдугаар сар хүртэл PCR шинжилгээ үнэ төлбөргүй авах гэнэ.

 

Ингэснээр нийгэмд ялгаварлан гадуурхалт үүсэхээс сэргийлэхийг хичээж байгаа аж. Ойрын үед Японд олон нийтийн арга хэмжээнд тавигдсан зарим хязгаарлалтыг цуцлахаар төлөвлөж байгаа юм. Хязгаарлалтыг цуцалсанаар гагцхүү вакцин тариулсан иргэд эсвэл PCR шинжилгээ өгсөн хүмүүс л үзвэр үйлчилгээнд хамрагдаж болох аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин