АНУ: Хойд Солонгос цөмийн реактораа ажиллуулсаар байна
2021-11-25

Хойд Солонгос Йонбен дахь цөмийн судалгааны цогцолбортоо плутони үйлдвэрлэдэг цөмийн реактораа үргэлжлүүлэн ашиглаж байж болзошгүй  гэнэ. Энэ талаар БНАСАУ-ын үйл ажиллагааг танддаг 38North портал мэдээлжээ. 

 

Тэд саяхан хиймэл дагуулаас хүлээн авсан зургууд дээр үндэслэн ийнхүү таамагласан байна. Реакторын үүсгүүрийн танхимаас уур гарч байгаа нь генераторуудын нэг нь ажиллаж байгаа гэсэн үг хэмээн шинжээчид өгүүлжээ. 

 

"Түүнчлэн, Курен гол руу хөтөлсөн суваг руу туслах хоолойноос ус шахсан хэвээр байна" хэмээн шинжээчид онцолсон байна. Тэдний өгүүлснээр таван мегаваттын хүчин чадалтай реактор нь жилд зургаа хүртэлх килограмм плутони үйлдвэрлэх боломжтой аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин