COVID-19: Хятадад өнгөрсөн хоногт халдварын хоёр тохиолдол бүртгэгджээ
2021-11-25 14:36

Коронавирусийн цар тахлын анхны голомт болж байсан Хятад улс нэн хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлсний дүнд дотооддоо халдварын тархалтыг хяналтдаа оруулж байлаа. Багагүй хугацаанд дотоодод нь нэг ч халдвар илрэхгүй байсан энэ улсад 10 дугаар  сарын дунд үеэс халдвар тархаж эхэлсэн юм. Хэдийгээр бусад орнуудтай харьцуулахад хэд дахин бага, өдөрт илрэх халдварын тоо хэдхэн арваар л хэмжигдэж байсан ч Хятадын эрх баригчид халдвар илэрсэн бүс нутгуудад хатуу хөл хорио тогтоон, оршин суугчдыг бүгдийг шинжилгээнд хамруулж эхэлсэн. Энэ арга хэмжээ нь ч үр дүнгээ өгч халдварын тоо эрс буурчээ. 

 

Тухайлбал, өнгөрсөн лхагва гарагт Хятадад коронавирусийн халдварын дотоодын тохиолдол хоёр л илэрчээ. Энэ хоёр тохиолдол нь хоёулаа Юньнань мужид бүртгэгдсэн гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хороо мэдээлснийг Синхуа агентлаг дамжуулсан байна. 

 

Харин зөөвөрлөгдсөн тохиолдол есөн мужид нийт 22 бүртгэгджээ. Мөн өнгөрсөн хоногт коронавирусийн халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж Эрүүл мэндийн улсын хороо мэдээлсэн байна. Хятадад цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын тохиолдол 98 623 бүртгэгдсэнээс 4636 хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
х:
хужаа хоног 2 хүнл короно гэнүүү лалрууд монголд 200
2021-11-27