ДЭМБ: Вакцин тариулаагүй хүмүүс вирусийг тараагчид
2021-11-25

Урьдчилан сэргийлэх тарилга тариулаагүй хүмүүс коронавирусийн халдварыг тарааж байгаа гол эх үүсвэр хэмээн ДЭМБ-ын Европын товчоо мэдэгдсэнийг РИА Новости дамжуулжээ. 

 

"Вакцинд хамрагдаагүй хүмүүс вирусийг гол тарааж байгаа эх үүсвэр болоод байна. Дархлаажуулалтад хамрагдах эрхтэй хүн бүрийг энэ боломжийг ашиглаж, дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдахыг бид уриалж байна" хэмээн ДЭМБ-ын төлөөлөгч мэдэгджээ. 

 

Түүнчлэн коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь энэ өвчнийг давахад өндөр үр дүнтэй байгааг олон судалгаа баталсаар байгааг онцолсон байна. ДЭМБ-ын Европын товчооны төлөөлөгчийн онцолсноор, вирусээс хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх нь чухал бөгөөд тэр дундаа амны хаалт зүүж, гарын ариун цэвэр сахин, хүн хоорондын зай барьж, дотор орчинд агаар салхи оруулан, хүмүүсийг олноор нь шинжилгээнд хамруулж, хөл хорио, тусгаарлалт тавих нь ашиг тустай гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
үнэн:
Оросын Ерөнхийлөгч Путин бас яг ингэж сая 3-р тунгаа хийлгэчихээд хэлсэн байнлээ
2021-11-25