Кузбассын уурхайн ослоос болж хэд хэдэн хүн амиа алджээ
2021-11-25

Оросын Кузбассын "Листвяжная" нүүрсний уурхайд дэлбэрэлт болжээ. Регнум агентлагийн мэдээлснээр, уурхайд утаа гарч эхэлсэн талаарх дуудлага шуурхай албанд ирсний дараа аврах ажилагааг эхлүүлсэн ч уурхайчдаас хэдэн хүн амиа алдсан гэнэ. 

 

Энэ ослын улмаас 115 хүнийг нүүлгэн шилжүүлж чадсан ч дахин 100 гаруй хүн шатсан уурхайд гарах гарцгүй болж, тэднийг аврах ажиллагаа явуулсан ч уурхайд гал гарсны улмаас уурхайчдын дундаас хэд хэдэн хүн амиа алдсан байна. 

 

Агентлагийн мэдээлснээр, одоо уурхайд 48 хүн үлдсэн бөгөөд тэдний зарим нь амиа алдсан бөгөөд чухам хэдэн уурхайчин амиа алдсан талаарх тодорхой мэдээлэл гараагүй байгаа гэнэ. 

 

Энэ мэдээлэл гарахаас өмнө Оросын Кемерово мужийн захирагч Сергей Цивилев нэг уурхайчин амиа алдсан гэдгийг батлаж байсан юм. Түүний өгүүлснээр, 43 уурхайчин гэмтэж бэртсэнээс, хоёр хүний биеийн байдал нэн хүнд байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин