Польшийн тусгай албаныхан Оросын тагнуулыг баривчилжээ

Польшийн Дотоодын аюулгүй байдлын агентлаг тус улсын 66 настай иргэнийг Оросын Холбооны аюулгүй байдлын талд тагнуул хийдэг хэмээн сэжиглэн саатуулжээ. Польшийн Прокурорын газар энэ эрийн эсрэг албан ёсоор яллах тогтоол үйлдсэн гэж Польшийн тусгай албаны зохицуулагч сайдын хэвлэлийн алба мэдээлсэн байна.
"Саатуулагдсан 66 настай эр Оросын тагнуулынхны талд ажиллан тагнуул хийж байсны дээр Польшийн ашиг сонирхлыг хохироох үйлдэл хийсэн" хэмээн хэвлэлийн алба мэдээлснийг КП агентлаг дамжуулсан байна.
Энд дуулгахад, өмнө нь, 10 дугаар сарын сүүлээр Германы Берлин хотын шүүх 56 настай Германы иргэнийг Оросын талд тагнуул хийсэн хэрэгт буруутгасан юм. Түүнийг Тагнуулын төв газартай хамтран ажилладаг Оросын элчин сайдын яамны ажилтанд Бундестагийн зураг төслийг дамжуулсан хэмээн буруутгасан байна. Улмаар түүнд хоёр жилийн тэнсэн харгалзах ял өгчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ