СУРВАЛЖЛАГА: Өвлийн идэшний үнэ ханш
2021-11-26

 

ХХААХҮЯ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, холбогдох аймгийн Засаг дарга болон аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран нийслэлийн хүн амын өвлийн хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш” арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ үеэр гарал үүсэл нь баталгаажсан эрүүл малын мах, сүү, цагаан идээ, орон нутгийн онцлогтой бүтээгдэхүүн болон шинэ ургацын улаан буудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэргийг бөөний үнээр борлуулна.

 

Тус арга хэмжээ нь арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 2-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд болох аж. Иймд мах, сүү цагаан идээний үнэ ямар байгааг сурвалжлахаар Төв цэнгэлдэх хүрээлэнг зорилоо.

 

Хөл хөдөлгөөн ихтэй байлаа. “Энэ хэд вэ? Аль аймгийнх вэ” гэсэн асуулт хөглөрнө. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна автомашинуудын тэвшин дээр мах борлуулах бөгөөд Хэнтий, Дорнод, Дундговь, Дорноговь,Сүхбаатар аймгийн малчид ирсэн байв. Бусад аймгийнхан замдаа яваа бололтой. Дунджаар

 

  • Үхрийн мах: 1кг-9.000-9.500 төгрөг

  • Адууны мах: 1кг-9.500 төгрөгөөр тус тус борлуулагдаж байна.

 

Харин Төв цэнгэлдэх хүрээлэн дотор аймгуудын асар байрлажээ. Сэлэнгэ, Завхан, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн үйлдвэрлэгч, малчдын төлөөлөл байх аж. Бусад аймгуудын асар хоосон байлаа. Өөрөөр хэлбэл, “Өвлийн идэш” арга хэмжээ жигдрээгүй байв. Ингээд аймгуудын асраар орж, үнийн дүнг судаллаа.

 

 

Сэлэнгэ аймгийн бүтээгдэхүүн:

  • Загас: 25.000-35.000 төгрөг
  • Талх: 2000-5000 төгрөг

Завхан аймгийн бүтээгдэхүүн:

  • Аньс: 18.000 төгрөг
  • Чонийн элэг: 15.000 төгрөг
  • Үхрийн нүд: 20.000 төгрөг

Хөвсгөл аймгийн бүтээгдэхүүн

  • Аарц: 1кг-6.000 төгрөг
  • Шар тос: 1кг-25.000 төгрөг

 

 

Увс аймгийн бүтээгдэхүүн

  • Чацаргана: 1 литр-12.000 төгрөг
  • Үхрийн нүд: 1 литр -18.000 төгрөг
  • Үхрийн нүд чанамал: 10.000 төгрөг

Жимс жимсгэнэ:

  • Орос алим: 1кг-6.500-8.500 төгрөг
  • Усан үзэм: 1кг-8.500 төгрөг
  • Жүрж: 1кг -8.500 төгрөг
  • Лимон: 1кг-8.500 төгрөг
  • Банана: 1кг-7200 төгрөг

 

Бүтээгдэхүүний үнэ судалж асар бүрээр орж явахад  зарим иргэд  “үзэсгэлэн худалдаа гэсэн мөртлөө зах дээр зарж байгаатай яг ижилхэн үнэтэй байна. Олон газраас бүтээгдэхүүн ирвэл үнэ нь буурах байх” гэж хоорондоо ярилцана.

 

Хөвсгөл аймгийн иргэн н.Ишбаатар:

 

-Урд шөнө хотод орж ирлээ. Бусад маань ирж яваа. Нутгийн бүтээгдэхүүнээ борлуулж байна. Иргэдийн худалдан авалт гайгүй сайна байна.

 

Увс аймгийн брэнд бүтээгдэхүүн борлуулагч иргэн:

 

-Увс аймгийнхаа брэнд бүтээгдэхүүн болсон чацаргана борлуулж байна. Ямар ч будаг, химийн нэмэлт хольц байхгүй. Дархлаа дэмжинэ.

 

Баянгол дүүргийн иргэн н.Батболд:

 

-Мах авах гэж ирсэн. Боломжийн үнэтэй байна. Үхрийн махаа аваад буцах гэж байна. Өнөөдөр цөөхөн аймаг бүтээгдэхүүнээ гаргаж тавьсан байна. Маргаашаас нэмэгдэх байх. Тэр үед нь ирж дахин худалдан авалт хийнэ.

 

Баянзүрх дүүргийн иргэн Б.Оюунчимэг:

 

-Мах үнэтэй байна. Зах дээр зарагдаж байгаа махны үнэтэй бараг ижил байна. Маргаашаас дахиад мах бууна гэсэн. Тэр үед нь үнэ нь буурах байх.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-27
Zochin:
Болж байна, маш зөв юмны эхлэл. Энэ удаа урамшёан хүмүүс дараа жил бүтээгдэхүүнээ нэмэгдүүлээд ороод ирнэ, ингэж л дотоодын жижиг өрхийн үйлдвэр хөгждөг юм даа
2021-11-26