Цагаачдын хямрал: Дүрвэгсэд Польшийн төрийн дуулал дор хил рүү дайрчээ
2021-11-26

Польш-Беларусийн хил дээрх цагаачдын асуудал өнөө хэр шийдвэрлэгдээгүй байна. Хуарагнан байрлаж байсан цагаачдаас 450 хүнийг буцааж, зарим хэсгийг Беларусийн талд түр байршуулсан гэсэн мэдээлэл гарч байсан ч хил дээр үлдсэн хүн цөөнгүй, тэд хил нэвтрэхийг оролдсоор байгаа аж. 

 

Пүрэв гарагт дүрвэгсэд Польшийн төрийн дууллыг тавьж, энэ дуу эгшиглэх үеэр Польш-Беларусийн хилээр нэвтрэхийг завдсан гэнэ. Энэ талаар Польшийн хилийн албаны хэвлэл мэдээлжээ. 

 

"Хүчээр хил нэвтрэх гэж оролдох үедээ тэд Польшийн төрийн дууллыг явуулсан. Энэ нь биднийг бухимдуулах, сэтгэл хөдлөл ихээр гаргах зорилготой байсан гэж бид үзэж байна" хэмээн хэвлэлийн албаны төлөөлөгч мэдэгджээ.

 

Хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, хил нэвтрэх гэсэн оролдлого бүтэлгүйтсэн гэнэ. Польшийн цэргүүд 200 гаруй цагаачийг барьж, Беларусийн нутаг дэвсгэр рүү буцаажээ. Гагцхүү эмнэлгийн тусламж шаардлагатай цагаачид Польшийн талд үлдсэн аж.

 

Тодруулбал таван хүнийг эмнэлэгт хүргэсэн, тэд өргөст торыг эвдэх үедээ биеэ урсан байсан гэнэ. Цагаачдын биеийн байдал хэвийн, хэдэн цагийн дараа л эмнэлгээс гарах боломжтой гэж эмч нар өгүүлжээ.

 

Эргэн сануулахад, Польш, Беларусийн хил дээрх хямрал олон мянган дүрвэгч цугласан 11 дүгээр сарын наймны өдрөөс хурцадсан юм. Тэд Европын холбоо руу нэвтрэх боломж эрэлхийлж байгаа бөгөөд тэдний ихэнх нь Герман руу очих хүсэлтэй байгаа гэнэ. Харин Польшийн тал хилийн боомтоо хаасан бөгөөд бусад шалган нэвтрүүлэх цэгүүдийг ч хааж болзошгүй талаарх мэдээлэл гарчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-27