Гоо сайхны мэс заслын сурталчилгааг хориглоно

img

2022 оны тавдугаар сараас эхлэн Британийн гоо сайхны мэс заслын эмнэлгүүд 18 хүртэлх насныхны дунд хөх томруулах, хамрын мэс засал, өөх соруулах зэрэг ажилбарыг сурталчлахыг хориглохоор болжээ. Хүүхдүүд төгс галбир, царайг харан өөрсдөө ийм төрхтэй болж чадахгүйдээ сэтгэл гутарч, дарамтад ордог тул ийм шийдвэр гаргахаар болсон талаар  Guardian сонин мэдээлжээ.

 

Шинэ журмын дагуу Фейсбүүк, ТикТок, Инстаграм зэрэг олон нийтийн сүлжээгээр сурталчилгаа байршуулах, сурталчилгааны самбар, хуудас, сонин сэтгүүл, радиогоор сурталчлахаас эхлээд 18-аас доош насныханд чиглэгдсэн нийгмийн нөлөөллийн маркетинг хүртэл зар сурталчилгааны бүхий л сувгуудаар гоо сайхны мэс заслыг сурталчлахыг хориглох аж. 

 

"Энэ насны бүлгийнхэн бие галбиртаа сэтгэл ханамжгүй байдаг. Улмаар энэ нь өөрийгөө үнэлэхэд төдийгүй өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг юм. Өөрсдийгөө өөрчлөх гэж хичээж буй хүүхдүүдийг эрсдэлтэй гоо сайхны ажилбарт татагдах байдлыг багасгахын тулд сурталчилгаанд тодорхой хязгаарлалт байх ёстой" хэмээн Британийн Сурталчилгааны хяналтын газрын тэргүүн Шахриар Купал мэдэгджээ.

 

Шинэ журмын дагуу, сурталчилгааг гагцхүү 18-аас дээш насныханд гэж чиглүүлэх бөгөөд ийм сурталчилгааг 18насанд хүрээгүй хүүхэд, өсвөр насныхан олж үзсэн бол тэдний эмзэг байдлыг сурталчилгаа түгээгчид ашиглахгүй байх, энэ журмыг зөрчвөл хариуцлага тооцохоор заасан байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-27