ЕХ-д ирэх оноос тээврийн хэрэгслийн хурдыг машин өөрөө хянаж, хязгаарладаг болно
2021-11-26

 


2022 оноос эхлэн Европын холбооны замууд дээр хурдыг автомашин өөрөө хянадаг болох гэнэ. Тодруулбал, 2022 оны долдугаар сарын нэгний өдрөөс эхлэн үйлдвэрээс гарч буй машинууд ухаалаг тормозын системээр тоноглогдсон байх шинэ журам гарчээ.

 

Le Figaro сонины мэдээлснээр автомашинд тээврийн хэрэгслийн хурдыг хянаж, замын тодорхой хэсгүүд дээр зөвшөөрөгдсөн хурдтай харьцуулдаг төхөөрөмж суурилуулах гэнэ. Түүнчлэн энэ төхөөрөмжийг суулгахын тулд замын тэмдгүүдийг таних чадвартай камераар тоноглох аж.

 

Ийм төхөөрөмж суурилуулснаар жолооч хурдны хязгаарыг хэтрүүлвэл машин дуут дохио өгөх гэнэ. Харин жолооч энэ дохиог үл тоомсорловол хийн педаль улам хатуурч, ингэснээр машины хурдыг сааруулах юм байна.

 

Францын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөгчид ийм шинэлэг технологитой машинуудыг туршиж, хэд хэдэн дутагдал илрүүлжээ. Тодруулбал, систем хурдны хязгаарлалтуудыг андуурч, тууш замын хөдөлгөөнд оролцож байх үед машин эргэх үеийн хурдны хэмжээ хүртэл хурдыг бууруулахыг сануулан дохио өгч байсан гэнэ.

 

Эдгээр дутагдлуудыг засаж залруулвал энэ систем нэн хэрэгтэй гэж Францын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөөлөгчид үзсэн байна. Тоон мэдээллээс харахад бүхий л тээврийн ослын гуравны нэг нь хурд хэтрүүлснээс үүдэлтэй байдаг гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-27