ОХУ-ын парламентын гишүүн хандгай агнаад, халдашгүй эрхээ алдав
2021-11-26

Оросын Төрийн Дум ОХУ-ын Коммунист намаас сонгогдсон гишүүн Валерий Рашкины халдашгүй эрхийг цуцлах асуудлыг пүрэв гарагт хэлэлцжээ. Энэ нь Думын гишүүн хандгай агнасантай холбоотойгоор түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхэд шаардлагатай гэж Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, парламентын гишүүн Валерий Рашкиний гишүүний халдашгүй эрхийг цуцлахын төлөөх санал хураалтад 398 гишүүний 341 нь дэмжсэн санал өгсөн байна. Ингэснээр Валерий Рашкин хандгай агнасныхаа төлөө хуулийн байгууллагын хаалга татахаар болжээ.

 

Парламентын гишүүнийг 10 дугаар сарын сүүлээр саатуулсан бөгөөд тухайн үед машинаас нь хандгай агнасан байсныг олсны дээр дараа нь энэ газраас холгүйхэн карабин, ангийн тасалбар, Рашкиний нэр дээрх зэвсгийн зөвшөөрөл олдсон байна. Анхандаа Валерий Рашкин үхсэн амьтны сэгийг санаандгүй олсон гэж мэдэгдэж байсан бол хэд хоногийн дараа хандгай хөнөөснөө хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ энэ ангаа хууль ёсны дагуу хийсэн гэж мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-27