Норвегийн шуудан ижил хүйстэн Санта-Клаустай сурталчилгаа цацжээ
2021-11-27

Норвегийн улсын шуудан бусад орны шуудангаас хэзээ ч байгаагүйгээр ялгаран, гоцгойрчээ. Энэ байгууллага "Гарри Санта Клаустай учирсан нь" нэртэй сурталчилгаа гаргасан бөгөөд энд гэгээн Николай ижил хүйстэн болж байгааг харуулдаг аж. 

 

"Энэ жил цар тахал, дүрвэгсдийн хямрал гээд олон асуудал гарч бидэнд хүндхэн он жил байлаа. Тиймээс энэ онд бидэнд халуун дулаан, хайрын түүх хэрэгтэй гэж бид бодсон" хэмээн Норвегийн шуудангийн маркетинг эрхэлсэн захирал  Моника Сольберг өгүүлжээ.

 

Энэ богино хэмжээний бүтээлд Гарри хэмээх Норвеги эр Санта-Клауст дурлана. Санта-Клаус ч мөн Гаррид хариу дурлах хэдий ч албаны ажил үүргээр жилд ганц л удаа уулзах хэрэгтэй болно. Тиймээс Гарри Зул сарын баяраар гэрээ гоёж, хамгийн сайхан гоёлоо өмсөн, яндангаар нь дурлалт эр нь шуудай бэлэг үүрэн орж ирэхийг хүлээх аж.

 

Харин энэ онд Гарри дурлалт залуудаа Хойд туйл руу захдал илгээнэ. Энд л чухамхүү Норвегийн шууданг сурталчилсан гол утга нь гарах аж. Тэрбээр Сантад "Зул сараар хүсэж буй бүх зүйл минь чи" хэмээн бичнэ. Ингээд төгсгөлд нь Норвегийн шуудан зөөгчид бэлгүүдийг түгээх бол Санта-Клаус Гарритай хамт бүхий л баярыг тэмдэглэж байгаагаар гарна.

 

Энд дуулгахад, Норвегийн шуудан зул сарын баярын сурталчилгааг хачирхалтай байдлаар хийх нь хэдийнэ уламжлал болжээ. Өнгөрсөн онд гэхэд Трампыг сурталчилгаандаа элэглэж байсан бол уржнан жил "Гэгээн Мария үнэхээр онгон байсан эсэх" сэдвээр сурталчилгаагаа хийж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Saxius:
GOMO PiSDANUUD UXEJ DALD OROG
2021-12-01
Zocnin:
Reclamaa olon niited hurgehdee gaj yildel ih sonirhol tatna gej tootsoolj zowhon ashig harj hunii yos zuig ulandaa gishgij bdag mongonii toloo surtaxnilgaa Harin cn iim ewgui zyiliig buu hudaldaj awah buyu hereglegcn ni buu bol gesen olon tumnii eserguutseltei ucnirsan bnalee
2021-11-28
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-28