Улаанбаатарт 2 хэм дулаан байна
2021-11-26 08:54

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

 

Өнөөдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 

2021 оны 11 сарын 26-ны 08 цагаас 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Монгол-Алтайн уулсаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 4-9 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 0-2 градус дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 градус хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 2-4 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин