ТҮК-ийн ажилтан Н.Батмөнхийн "Алтан гадас" одонгийн найрыг хийхээр монголчууд нэгджээ
2021-11-26 09:26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөр эрхэлсэн ажилдаа хичээл зүтгэлтэй ажилласан хүмүүст төрийн одон медаль гардуулсан юм. Тэдний нэг нь Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Ноосонгийн Батмөнх байсан бөгөөд түүний хөдөлмөрийг төр "Алтан гадас" одонгоор үнэллээ. 

 

 

Улаанбаатар хотыг цэвэрхэн байлгахын төлөө 44 жил өглөөнөөс үдэш хүртэл зүтгэсэн түүнийг төр үнэлсэнд олон нийт ч талархалтай байна. Тиймээс ч эхнээсээ одонгийн найр хийж өгөх байгууллага, хүмүүс тодроод эхэлжээ. Тухайлбал, "Буган халиун" цогцолбор ресторан одонгийн найрыг 100 хувь даан хийж өгөхөө мэдэгдэв. Тус байгууллага олон нийтийн сүлжээндээ "Их хотын энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй эрхэм сайхан ахдаа төрийн дээд одон хүртсэнд баяр хүргэж, энэхүү их өдрийг мялааж "Буган халиун" ресторан найрыг 100 хувь даахаар боллоо" хэмээн бичжээ.

 

 

Мөн жүжигчин О.Тэмүүжин одонгийн найрыг хөтөлж өгөхөд бэлэн гэдгээ цахим хуудсандаа бичсэн байна. Бас Dance Chance бүжгийн баг уран бүтээлээрээ үнэ төлбөргүй үйлчлэхэд бэлэн гэдгээ хэлжээ.

 

Тэднээс гадна М.Нарантуяа санаачилга гаргаж, Алтан гадас одонгийн найрны мөнгийг цуглуулах хандив өрнүүлжээ. Өчигдөр оройны байдлаар хүмүүсээс 10.800.000 төгрөг цугласныг тэрбээр цахим хуудсаараа мэдэгдсэн байна. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-27
nutgiin zuvlul ni bair uguuchee
2021-11-26
ard:
nydee olson shagnal bna.Hyrelsyh erunhiilugch bolood anh udaa iim ajilchidaas shagnalaa.urt naslaarai
2021-11-26
zochin:
ajil hyniig goldoggyi.ajil bol ajil gedgiig zaluust ba ajil goldog hymyyst helj bna
2021-11-26
zochin:
ajil hyniig goldoggyi.ajil bol ajil gedgiig zaluust ba ajil goldog hymyyst helj bna
2021-11-26
yag ynen
2021-11-26
Д.Нацагдорж:
Ховд аймгийн зөвлөл санаа авч орон байрны асуудалд туслах хандив цуглуулахыг хүсч байна .
2021-11-26
элдэв дарга, гишүүн, нам, яамныхан, урлаг соёл, спортынхон, багш эрдэмтэн, цэрэг цуух, аминыхаа малыг нийтийн өвс ургамал, усаар өсгөгч нарыг шагнаж магтах, аргадаж тойлох явцгүй болсныг л хэлж, харуулж байна шүү, шагнагч дарга, дурга нар аа.
2021-11-26
Zochin:
Jinhene 2 gui setgeleer zutgene gej uuniig l helene dee. Ooriinh ni hariutssan talbai tsever baih ni hotiin uemjind mash ih nolooteig heneer ch heluulj shaarduulehguigeer 12 havar, 12 zun, 13 namar, 12 ovol zutgej Hodolmoroo uneluuljee. Unelsen ni bas saishaaltai. Tsaashdiin ajild ni amjilt amidrald ni eruul enkh sain saihaniig husen erooe!
2021-11-26
Zochin:
Yu heleed baigaa ym boloo?
2021-11-26
Ийм л ариун цагаан хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй дээ
2021-11-26
nutgaas ni bair uguh bolson gesen nutgiin buhchuud ni mashin abch ugj bga gesen jil bur ubliin hunsiig ni daaj bga genee
2021-11-26
Ард:
Одонгийн найр дааах нэг хэрэг. Зөв л байна. Гэхдээ өвлийн идшийг нь Ховдын нутгийн зөвлөл даачихгүй юм байх даа? Бөхчүүдийг яадаг билээ?
2021-11-26
yag ynen
zochin:
Tsagaa olj ezendee xyrsen shagnal gej iim ner xyndtei bdag. Zarum shagnalaa zyyxees ichdeg ichdeggyi xymyysiig xench toodoggyi.saixan axdaa eryyl enx urt udaan naslaxiig eruue
2021-11-26
Бахархах сэтгэл төрж байна. Эгэл жирийн хөдөлмөрч ардуудыг шагнаж байгаа нь ямар их урам өгч байна хүмүүст. Мөнгөтэй нөлөөтэй хүмүүс шагнуулдаг ёс Монголд нэвтрээд удаж байна..
2021-11-26
Энэ бол цаанаа нэг юм хэлээд байгаагийн шинж шүү
2021-11-26
zochin:
ajil hyniig goldoggyi.ajil bol ajil gedgiig zaluust ba ajil goldog hymyyst helj bna
zochin:
ajil hyniig goldoggyi.ajil bol ajil gedgiig zaluust ba ajil goldog hymyyst helj bna
Zochin:
Yu heleed baigaa ym boloo?