Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 16 настнуудад "Алсын Хараа"-г танилцууллаа
2021-11-26

“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол-2021” Төрийн ордонд болж байна. Ерөнхий сайдын ивээл дор 19 дэх жилдээ болж буй энэ ёслолд Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ оролцож, 16 настнуудад хандан үг хэллээ.

 

 

Тэрбээр хүүхдүүдэд баярын мэнд дэвшүүлж, “...Өнөөдөр та бүхэн Монгол Улсын иргэн гэх хуулиар хамгаалагдсан бүрэн эрх, эрх чөлөө, ёсчлон биелүүлэх үүрэг хариуцлагатай бие даасан иргэн болж байна. Энэ өдрөөс та бүхэн эрх, үүргээ бүрэн хариуцах том хариуцлага ногдож байна. Тусгаар тогтносон, эрх чөлөөт Монгол Улсын иргэн болох нь бидний өвөг дээдсийн олон зуун жилийн шантрашгүй хичээл зүтгэл, шавхагдашгүй эх оронч хүсэл зоригийн үр дүн юм” гэдгийг тэмдэглэж, Алсын Хараа-2050 урт хугацааны үзэл баримтлал, Алсын хараатай иргэн байх, тусгаар тогтносон улсын иргэн байхын талаар хүүхдүүдэд танилцуулж, ярилцлаа.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин