КОВИД-19: Шинээр 586 тохиолдол батлагдаж, 5 хүн нас барлаа
2021-11-26

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 586 тохиолдол батлагдсан байна. Үүний 331 нь Улаанбаатарт, 255 нь орон нутагт бүртгэгджээ.

 

Мөн хугацаанд халдварын улмаас 21-80 насны 5 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1908 боллоо.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 6927 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 149 хүний биеийн байдал нэн хүнд байна.

 

Shuud.mn
Сонин хачин