Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
2021-11-26

 

Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах Улсаа тунхагласны түүхт 97 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төр засгийн удирдлагууд Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Төрийн дуулллыг төв талбайд эгшиглүүлэв. Мөн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 

 

Монголчууд 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхтэй.


Улсын анхдугаар Их Хурал 1924 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нийслэл Хүрээнд эхэлж, халхын дөрөв, дөрвөдийн хоёр аймаг, Алтай, Хөвсгөлийн урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 77 хүн төлөөлөгчөөр оролцжээ.


Анхдугаар Үндсэн хууль зургаан бүлэг, 50 зүйлтэй. Нэгдүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” гэж заажээ.


Хуудас бүр дээр нь “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг, Үндсэн хуулийн зүйл, заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбар сэлт Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-27