Хятадад энэ оны эцэс гэхэд сүргийн дархлаа тогтоно

Хятад улсад коронавирусийн халдвараас хамгаалах сүргийн дархлаа энэ оны эцэс гэхэд тогтох гэнэ. Ийм таамаглалыг БНХАУ-ын уушгины ерөнхий эмч Жун Наньшань дэвшүүлснийг Global Times дамжуулжээ.
"Одоогийн байдлаар 1,08 тэрбум хүн буюу БНХАУ-ын хүн амын 76.8 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан байгаа. Эндээс харахад бид энэ оны эцэс гэхэд сүргийн дархлаа тогтох төвшин буюу 80 хувьд дархлаажуулалтын үзүүлэлтэд хүрнэ" хэмээн эмч онцолжээ.
Түүнчлэн тэрбээр цар тахалтай тэмцэх болон хүний эрх, эрх чөлөөг хангах хоорондын тэнцвэрийг олох гэж барууныхан хичээж байгаа нь үр дүнтэй эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.
"Бид Хятадад хүний гол эрх болох амьд явах эрхийг хангахад л гол анхаарлаа хандуулж байна" хэмээн эмч өгүүлжээ.
Түүний өгүүлснээр, Хятадын энэ арга нь ч үр дүнтэй байгаа гэнэ. Тиймдээ ч БНХАУ дахь халдварын тоог АНУ-тай харьцуулвал 1678 дахин бага, нас баралт мөн л Америктай харьцуулахад 608 дахин бага байгааг эмч онцолсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ