БНХАУ хилийн ногоон коридор байгуулах санал гаргав
2021-11-27

Хятадын Засгийн газар хилийн боомтууд дээр шуурхай коридор байгуулах санал гаргажээ. Энэ талаар Global Times мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын Ерөнхий сайд Ли Көцян "Ази-Европ" форумын үеэр мэдэгдэл хийхдээ барааг хурдан тээвэрлэх үүднээс хуурай замын хилийн боомтууд дээр ногоон коридорг байгуулахыг уриалжээ. 

 

Цар тахал эхэлснээс хойш Хятадын хилийн боомтууд дээр халдвараас сэргийлэх хязгалалтуудын улмаас бараа бүтээгдэхүүн хуримтлагдаж эхэлсэн . Хятад улс дотооддоо нэг ч халдваргүй байх бодлого баримталж байгаагийн улмаас хилийн боомтуудыг хааж, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хязгаарлалт тавьж байгаагийн улмаас Европыг чиглэсэн тээвэрлэлт одоо Орос, Казахстанаар дамжиж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин