Шинэ харцага Б.Орхонбаяр түрүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэв
2021-11-27

 

Бүгд найрамдах улсаа тунхагласны 97 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Сар шинийн баярын дараа орохуйц томоохон барилдааны нэг хэмээн бөхчүүд, үзэгчид их ач холбогдолтой ханддаг энэхүү барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, гарьд Ө.Бат-Орших, М.Бадарч, заан Д.Анар, харцага Б.Бат-Өлзий, О.Хангай, Б.Орхонбаяр, Б.Одгэрэл, Н.Золбоо, Б.Цэдэнсодном, Ш.Пүрэвгарьд, Ц.Мөнхбаяр тэргүүтэй энэ цаг үеийн шилдэг 128 бөх зодоглосноос улсын шинэ харцага Б.Орхонбаяр анхны түрүүгээ хүртэж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэв.

 

Их шөвөгт улсын харцага О.Хангай, Н.Золбоо нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын заан Д.Анар, улсын начин Б.Чимэдвандан, улсын начин Б.Серик, улсын шинэ начин Ц.Сандагдорж нар үлдэв. Гал гарсан, үзэгчдийг өндөлзүүлсэн олон сайхан барилдаан гарлаа.

 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав, дэд тэргүүн, улсын аварга О.Балжинням нар их шөвгийн бөхчүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ.

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Shuud.mn
Сонин хачин
Орхонбаяр амжилт
2021-11-28
Энэ бөхчүүд Төрийн өндөрлөгийн хадгийг зөв зохистой бариасай билээ
2021-11-27