УОК цаг үеийн асуудлаар хуралдана

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу УОК өнөөдөр 11.00 цагт цаг үеийн асуудлаар хуралдахаар болжээ.
Тодруулбал, Өмнөд Африк, Ботсвана зэрэг Африкийн хэд хэдэн улсад коронавирусийн шинэ хувилбар бүртгэгдсэн. Энэ хувилбарыг цаашид ДЭМБ-ийн журмын дагуу шинжлэх ухааны хэллэгээр Грек цагаан толгойн "Омикрон" үсгээр тэмдэглэх болсон байна. Дэлхийн зарим улс орноод хилээ хаагаад байгаа аж.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ