ОХУ УЦС-аас татгалзахыг Монголд дахин тулгав
2021-11-29 08:37

Өнгөрсөн баасан гарагт ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Виктория Валериевна Абрамченко тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад айлчилж, хоёр талын засгийн газар хоорондын комисс хуралдаж, олон асуудал хэлэлцсэн юм. 

 

Эдгээрийн дундаас хамгийн их анхаарал татсан нь Усан цахилгаан станцтай холбоотой Абрамченкогийн мэдэгдэл байв. Тэрбээр уулзалтын үеэр Орос улс Байгал нуурт цутгадаг голууд дээр УЦС байгуулах Монголын төсөлд таагүй ханддаг гэдгээ илэрхийлэхийн дээр Галуут нуурын цахилгаан станцаас эрчим хүчний хомтслоо нөхөхийг санал болгосон юм. 

 

"ОХУ-ын хувьд энэ асуудал нэн эмзэг (shuud.mn: Монгол Улс Сэлэнгэ мөрөн дээр УЦС барих асуудал ). Бид ирэх онд Казаньд ЮНЕСКО-ийн комиссийг хүлээн авахад бэлдэж байна. Бидэнд Байгал нуурын эмзэг экосистемийг хадгалах нь нэн чухал. Үүний зэрэгцээ бид монгол түншүүдээсээ Монголын нутаг дэвсгэр дээр эрчим хүчин чадал хангалтгүй байгаа талаар сонсож байгаа. Тиймээс бид, тухайлбал Галуут нуурын цахилгаан станцаас шаардлагатай эрчим хүч нийлүүлэхэд туслахад бэлэн байна" хэмээн Абрамченко мэдэгджээ. 

 

Монголын УЦС төсөл 

Эрчим хүчний хомсдлын асуудлыг шийдэх зорилгоор манай улс усан цахилгаан станц барихаар төлөвлөөд олон жилийн нүүрийг үзэж байгаа ч хөрөнгө мөнгө, хөрш орны эсэргүүцэл зэрэг олон саад бэрхшээлийг туулж чадалгүй өнөөг хүрсэн юм.


Сүүлийн жилүүдэд Байгал нуурын гол цутгалан болох Сэлэнгэ мөрөн дээр  Шүрэнгийн УЦС баригдснаар нуурын  эко системд нөхөж болшгүй хор хохирол учруулна гэж үзсэн Оросын зарим экологчид, төрийн бус байгууллагууд Монгол Улсын томоохон бүтээн байгуулалт болох энэхүү төслийг хүчтэй эсэргүүцсээр байна.

 

Тиймдээ ч Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын УЦС-тай холбоотой мэдээллүүд ар араасаа гарсаар байгаагийн дээр Оросын талаас Монгол Улсыг энэ төслөөс татгалзуулахын тулд олон санал тавьж байгаа юм. Тэдгээрийн нэг нь ОХУ-аас хямд үнэтэй эрчим хүч нийлүүлэх явдал. 


Энэ талаар  хэдэн жилийн өмнөөс эхлэн Оросын хэвлэл мэдээллээр гарч, Монгол хямд эрчим хүч авахаар “шантааж” хийж байгаа гэх мэтээр бичиж, хүссэнээ авчихвал монголчууд УЦС барих төслөө татгалзана гэх байр суурь оросуудын дунд байсан нь нууц биш. 


Тиймдээ ч Оросын албан ёсны байр суурь, тэр дундаа эрчим хүч нийлүүлэх асуудлаарх ОХУ-ын Эрчим хүчний яам болон Байгаль орчны яамных нь байр суурь ч хэвлэлээр тасралтгүй гарсаар байв.  Тухайлбал, 2018 оны хоёрдугаар сарын хоёрны өдөр ТАСС агентлаг “Орос, Монгол Улс гуравдугаар сард болох Засгийн газар хоорондын комиссын хурлаар цахилгаан эрчим хүч нийлүүлэх асуудлыг хэлэлцэнэ” гэсэн мэдээ дамжуулж байлаа. Гарчгаас нь эхлээд харахад “нийлүүлэх боломжийг судална” биш харин “нийлүүлэх асуудлыг судална” гэжээ.

 

Тэгэхээр, 2017 онд Путин Буриадад айлчлахдаа Монгол руу хямд үнэтэй эрчим хүч нийлүүлэх боломжийг олон талаар судлах үүргийг Буриадын эрх баригчдад өгсөн, үүний дараа Буриадын тэргүүн Алексей Цыденов 2018 онд Монгол Улсад айлчилж, Оросын талын байр суурийг “хүргэсэн” аль эсвэл “тулгасан” гэж хэлж болохоор. Ийн хэлэх болсны шалтгаан нь Цыденовын айлчлалын дараа түүний албан ёсны цахим хуудсан дээр гарсан мэдээлэлд “хоёр орны харилцааг бэхжүүлэхийн дээр эрчим хүчний асуудал дээр хамтран ажиллана гэж найдаж байгаа”-гаа илэрхийлсэн байсан юм.  


Өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин манай улсыг УЦС барих төслөөсөө татгалзаж, үүний оронд Оросоос эрчим хүч авах саналыг ил далдаар, хэдэнтээ тавьж байв.

 

Тухайлбал, 2019 оны зургаадугаар сарын 13-ны өдөр Бишкек хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Орос, Хятад, Монгол Улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтан дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Монгол руу эрчим хүч тасралтгүй нийлүүлэхэд бэлэн” гэсэн санал тавьж байсан юм. Үүнийг Оросын хэвлэлүүд дамжуулахдаа “Путин Байгал нуурыг хамгаалахын тулд Монгол руу хямд эрчим хүч нийлүүлэх санал тавив”, “Байгал нуурыг хамгаалах дахин нэг алхам” гэх зэрэг гарчигтайгаар нийтэлж байлаа. 


Мөн, 2016 оны зургаадугаар сард Ташкентад дээрх гурван орны төрийн тэргүүн уулзах үеэр Путин “эрчим хүчний хомсдолыг шийдэх өчнөөн арга зам байсаар байхад яагаад заавал байгаль экологид хортой аргыг сонгоод байгаа юм” гэж манай тэргүүнд “ширүүлж” байсан удаатай. Үүний дараа л БНХАУ Монголын төслийг санхүүжүүлэх гэж байсан хөрөнгөө царцааж, урт удаан настай УЦС-ын төсөл урагшилдаггүй байрандаа зогсчихож байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Yaag unen.
2021-11-29
Uhsen hatsani ah. Orkoo
2021-11-29
Орос хятад хоёр задарч ,Монгол улс гуравдагч улстай хиллэж бж л өөдийн бараа харж эрх чөлөтэй болох юм бна.
2021-11-29
Zail zolbin pizdaalzgana minee:
Cham shig erguu ats oims bandaashaar l setge . Shurengiin stanz bol Mongoliig iteeduin usnii hymarlaas gargah tom tosol ym
2021-11-29
Ideh feel baihgui yu
2021-11-29
тэнэг иванууд барууныханд дарамдуулж бхдаа таарсан новшнууд.Монголыг хөгжих вий хараат биш болчих вий гэж айж бна.
2021-11-29
зочин:
Их гүрний дээрэнгүй үзэл нэвт ханхалж байна, арай2
2021-11-29
зочин:
бид нар усан цахилгаан станц барихаа болих юм бол та нар бид нарт оргил цагаар үнэгүй эрчим хүч өг гэвэл яах бол
2021-11-29
зочин:
яг үнэн, арай хэтэрхий бүдүүлгээр манай дотоод асуудалд орж байна!!!
2021-11-29
Зочин:
Нүүрсний арвин баялаг нөөцтэй Монгол улс сэргээгдэх эрчим хүч ашиглах, усан цахилгаан станц барина гэдэг нь тэнэглэл юм. Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцууд, усан цахилгаан станц маш бага чадал гарах бөгөөд түм бумыг барьсан ч Монгол улсын цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа эрэлт, хэрэгцээг хэзээ ч, бүр хэзээ ч хангаж чадахгүй. Иймээс монголчууд нүүрсний томоохон цахилгаан станцууд барих тал дээр Орос ах нартайгаа эвтэйхэн ярих нь ухаалаг шийдэл болох юм шүү гэдгийг эрдэмтэд хэлсээр, улс төрчид сонсохгүй, сонсоод ч ойлгохгүй байна шүү дээ. Яамаар ч юм.
2021-11-29
Uhsen hatsani ah. Orkoo
Zail zolbin pizdaalzgana minee:
Cham shig erguu ats oims bandaashaar l setge . Shurengiin stanz bol Mongoliig iteeduin usnii hymarlaas gargah tom tosol ym
Ideh feel baihgui yu
Жудаг:
УЦС барих асуудал Зөвхөн Монгол улсын асуудал. Та нар одоо бид нарт заахгүй шүү дипломат ёсонд иймэрхүү увайгүй үйлдэл гаргаж болохгүй дээ. Орос аниа минь.
2021-11-29
зочин:
яг үнэн, арай хэтэрхий бүдүүлгээр манай дотоод асуудалд орж байна!!!
Жудаг:
УЦС барих асуудал Зөвхөн Монгол улсын асуудал. Та нар одоо бид нарт заахгүй шүү дипломат ёсонд иймэрхүү увайгүй үйлдэл гаргаж болохгүй дээ. Орос аниа минь.
2021-11-29
зочин:
Hөгөө нэг сүрхий сүржин нэр хаягтай эх орончид ни яагаад таг байнаа.. Боссон Xөхсөн Боов , Xалуун цуст Mонголчууд, Даяар Mонгол гэх мэт ни .. Оросуудын өмнө бол гөлөг шдээ.. Cаяхан нэг дуучин бацаан Oросын элчингийн хүлээн авалт дээр бааж чадахгүй болтлоо зодуулчаад - Hадаас болж 2 орны найрамдалт харицаа муудах вий - гэж солиорч байлуу даа...
2021-11-29
Hutsaarai, umhii ivanuud aa
2021-11-29
зочин:
Oросууд өөрсдөө Байгал нуурын сав дагуу 3 УЦС-тай, эргийн дагуу 1000 гаруй амралт сувилалын газрууд байдаг. Үүнээс бараг тал ни шаардлага хангадаггүй хуул бус зөвшөөрөлгүй газрууд гэсэн. Байгал нуурын бохирдолд ихээхэн хув нэмэрээ оруулдаг гэж байгаа..Cаяхан өнгөрсөн жил Oросын 1 ТББ эргийн дагуух хог хягдал цэвэрлэх аянаар 10-аадхан тосгон амралтын хажуугаас 40 тонн хог цуглуулж .. энэ тухай Oросын хэвлэлээр халаглан шогшролдож байсан. Оросууд эхлээд энэ мэт асуудалаа шийдсэний дараа л тусгаар тогтносон Mонголын ажилд хошуугаа нэмбэл таарна.
2021-11-29
Yaag unen.
Бид Оросоос цахилгаан импортоор худалдаж авдаг юм шүү дээ. Алсдаа ашигтай УЦС барих уу, үргэлж нэг улсаас үнэтэй авсаар байх уу. Аль нь дээр вэ. Чи Монгол хүний амнаас гарамгүй үг хэлэв.
2021-11-29
Орос задрах болж:
Хийн хоолой алсдаа бас лай болно шүү тавихгүй байсан дээр
2021-11-29
Монгол хүн:
Байгаль нуурын усыг Хятад руу том хоолойгоор өдөр шөнөгүй юулж зөөхөө зогсоочих. Хятад шээснүүд байгал нуурын усыг уугаад дуусгалаа.Пизда.
2021-11-29
Бодох л асуудал:
УЦС, далан байгуулаад тэр нь олон сөрөг үр дагавартайг хөгжилтэй орнууд хожим ойлгосон, бид заавал тэднийг дуурайж яах юм бэ? Монгол орон хэдэн хүн амтай, ямар үйлдвэрлэлтэй болоод байгаль дэлхийгээ сүйтгэж УЦС барих гээд байгаа бэ?
2021-11-29
Бид Оросоос цахилгаан импортоор худалдаж авдаг юм шүү дээ. Алсдаа ашигтай УЦС барих уу, үргэлж нэг улсаас үнэтэй авсаар байх уу. Аль нь дээр вэ. Чи Монгол хүний амнаас гарамгүй үг хэлэв.
Irgen:
1. 1980 оны үед Оросууд өөрснөө тооцоо судалгаа хийсэн 2. Эрчим хүчээ хаанаас ямар эх үүсвэрээр ханган шийдэх нь Монголын асуудал 3Тусгаар Улсын дотоод асуудал шүү. Оросуудад.
2021-11-29
Эрчим хүчээ зэвсэг болгон ашигладаг Булаан эзлэгч орос орон. Өөрсдөө баахан химийн үйлдвэр Хамаг хортой бодисоо байгаль нуурт Цутгаж бгаа шүү дээ Монголыг гартаа оруулах л бодлого.
2021-11-29
Нөгөө мундаг ах нар чинь ийм л хөгийн гарууддаа орос агуу гэдэг малнууд сайн уншаарай
2021-11-29
одоо л бууж өгөх юм бол энэ хулгайчуудын гарт бүрэн орно шүү
2021-11-29