Канадад омикрон штаммын халдвар бүртгэгдлээ
2021-11-29 10:16

Канадын Онтарио мужид коронавирусийн омикрон штаммын анхны хоёр тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар тус мужийн Эрүүл мэндийн яам мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулсан байна. 

 

"11 дүгээр сарын 28-ны өдөр Онтарио мужийн Оттава хотод коронавирусийн омикрон штаммаар халдварласан хоёр тохиолдол батлагдлаа. Энэ хоёр хүн хоёулаа саяхан Нигериас ирсэн" гэж Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд өгүүлжээ.

 

Одоогоор Онтарио мужийн Эрүүл мэндийн яам халдвар авсан хүмүүсийн ойрын болон дам хавьтлуудыг тогтоож, халдвар авсан хоёр хүнийг тусгаарлан эмчилж байгаа гэнэ. Эдгээр нь Канадад коронавирусийн шинэ штамм илэрсэн анхны тохиолдлууд юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин