Батлан хамгаалахын сайд асан Пентагоныг шүүхэд өгчээ
2021-11-29

АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Марк Эспер Пентагоныг шүүхэд өгчээ. Ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь тэрбээр дурсамж номондоо Ерөнхийлөгч Дональд Трампын захиргаанд ажиллаж байх үеийнхээ тухай бичсэн хэсэгт Пентагон цензур тавьсантай холбоотой гэнэ. Энэ талаар Нью-Йорк Таймс мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Пентагон түүний номноос нууцлалыг задруулсан гэх шалтгаанаар нэг хэсгийг нь хассан байна. Эспер үүнтэй санал нийлээгүйн улмаас шүүхэд хандаж, үг хэлэх эрх чөлөөтэй холбоотой үндсэн хуулийг зөрчсөн хэмээн гомдол мэдүүлжээ.

 

 

Эспер Трамптай удаан хугацаанд ажилласан ч Жо Байден ялалт байгуулсан өнгөрсөн жилийн сонгуулийн дараа албан тушаалаасаа халагдсан юм. Үүний дараа сайд асан дурсамж ном бичихээр шийдсэн гэж Нью-Йорк Таймс мэдээлжээ. 


 

 

Shuud.mn
Сонин хачин