Иргэн Г.Хажидмаа суулт зарлаж байна.
Иргэн Г.Хажидмаа "Одоогийн Засаг төр ард түмнийхээ дуу хоолойг сонсохоо больжээ. Монгол иргэн бүрт 1 сая төгрөг олго гэж хоёр жилийн өмнө Г.Хажидмаа миний бие шаардсан. Төрийн түшээд болон түүний хамсаатангууд ямар их луйвар хийж байгааг та бүхэн харж байна. Гурван гишүүн 32 тэрбум төгрөгөөр хөшөө барьж байна.
Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг цагдаа нар нь яргалдаг болж. Хууль зүйн яамны үүднээс ачигдаж явснаас хойш бүтэн нойртой хоносонгүй. Энэ яргалал хэрээс хэтэрлээ. Эмзэг бүлгийн иргэд нийлж ногоо тарихаар хотын даргад гуравдугаар сард өргөдөл өгсөн. Одоо болтол шийдэхгүй байна. Иргэн бүрт 1 сая төгрөг олгуулахаар Г.Хажидмаа яваад байна. Иргэд нь өөрсдөө хөдөлмөр эрхлэх гэхээр боломжийг нь хомслоод байна. Би гуравдугаар сард хотын даргад өргөдөл өгсөн. Утга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд ногоо тарья гэсэн. Гэтэл өгөөгүй. Одоо болтол шийдээгүй. Д.Сумъяабазараа өргөдлийнхөө хариуг авмаар байна" гэж мэдээллээ.
М.Насан
Уншиж байна |