ЕБС-ийн бага ангийн сургалтын агуулга хэт хүнд байна

img

Эрдэмтэн, судлаачдын нийлсэн 45 хүний бүрэлдэхүүнтэй баг зургаан сарын турш 174 сурах бичигт дүн шинжилгээ хийжээ. Тэд тайлангаа өнөөдөр БШУЯ-нд хүлээлгэн өглөө. 

 

 

Тус баг сурах бичгийн агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн зэргийг онцгойлон судалсан байна. Ингээд сурах бичгийг сайжруулахаас гадна хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарах шаардлагатайг салбарын яаманд зөвлөлөө.

 

Боловсролын салбар нь өндөр түвшинд хөгжсөн улс орнуудад сурагч олж авсан мэдлэгээ амьдралд ашиглаж чаддаг. Харин манай улсын тухайд цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал болохыг онцоллоо. Өөрөөр хэлбэл орчин үеийн иргэд компьютер хэрэглэгч байх биш компьютер бүтээгч байхад суралцах ёстой.

 

Тиймээс боловсролын хүрээлэнгийн сурах бичгийн секторыг чадавхжуулах, бэхжүүлэх чиглэлд онцгой анхаарах, зөвлөх багш нарыг сурах бичиг боловсруулах ажилд татан оруулахыг зөвлөж, анги, хичээл, сэдэв хоорондын уялдааг сайжруулах шаардлагатайг сануулав.

 

Сурагч анги дэвших тусам сурах сонирхол нь нэмэгдэх ёстой. Гэтэл манай улсад урвуу байдалд шилжсэн. Энэ нь бага ангийн сургалтын агуулга хэт хүнд байгаатай холбож тайлбарлаж байна.

 

Эх сурвалж: БШУЯ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Үнэн бага ангийн хүүхдүүдэд залхаан цээрлүүлэлт гэхэд хилсдэхгүй хичээлдээ дургүй болж байна. Бас анги дээрээ юм хийж чадахгүй дэвтрийн 3 ний 1 бичнэ. Тэгээд багшийн даалгавар нь хэдэн хуудас бөөн дарамт багш нь заах юмаа даалгаварт нь өгөөд явуулчихдаг бхөө
2021-12-02
Хөгшин хүнийг суулгаж яриулаач. Урдаа зогсоочихсон.
2021-11-29
Энэ судалгаарауу юмыг хийсэн гээд байгаа нөхдүүд нь өөрсдөө тийм болгосноо бас хэлж хэргээ хүлээх шахуу л харагдаад байна даа Хөөрхий дөө энэ яамч дээ Хуучнаасаа л иншээд зуураад зууралдаад байхаар хаа холдох ч юм билээ Эмгэнэлтэйн
2021-11-29
zochin:
6nastai orj bgag helehu nasandni heterhi hund bn.huhed hichelde durgui bj bn.bagsh narni het ih dalgavar ogno dalgavara zagagui bodlogo ogno.terigni hen zaaj ogoh yostoi yum bol etseg ehni uu.td bagshidni helehervorhiod busdigni hii gene teher zagaguil bga bhgui yu.davarsan yd surah bichigese iluu davsan turulsen dalgavar ogno.manai huhed odo barag surah bichge uzed dusch bgamu hasha yum.yamarch chanar bhgui huhded oilgulagui bj turulj davhiadl progpamasa.
2021-11-29
Бага ангийн сургалт гэж бараг залхаан цээрлүүлэлт болоод байгаа. Түүний оронд өөртөө үйлчлэх, монгол зан заншил, бие бялдрын хөгжил, харилцаа хандлага төлөвшүүлэх, орчинтой танилцах, нийгэмших зэрэг наад захын чадварт сургахыг голлох хэрэгтэй
2021-11-29
Зочин:
Ер нь бол тийм л байсан байгаа ш дээ сурах бичиг заах арга гээд тааруухан хүчээр бүдүүлэг бага насны хүүхдүүдийг их муухай байдалд сурах дургүй байдалд оруулах байдлаар зааж сургаж байгаа юм шиг
2021-11-29