АН-ын бүлэг: Эрчим хүчний сайд лобби хийхдээ муу, зориггүй байна
2021-11-29 13:24

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн байна. Тус бүлгийн хуралдаанд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх цахилгаан, эрчим хүчний өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгсөн байна. Бүлгийн гишүүд Н.Тавинбэх сайдыг салбараа мэддэг, мэргэжлийн сайд хэмээн үнэлж байгаа ч ажиллах арга барилаа өөрчлөх шаардлагатай байгааг хэлж байна. Учир нь энэ салбар маш хүнд байдалд орж, их хэмжээний өр төлбөрт орсон ч хөрөнгө оруулалт татаагүй, улсын төсвөөс олигтой мөнгө хуваарилаагүй. Тиймээс салбарын сайдыг лобби хийж, зоригтой ажиллах шаардлагатай байгааг АН-ын бүлгийн гишүүд хэлж байна. 

 

 

Хэлэлцсэн асуудлыг талаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Эрчим хүчний салбар эрсдэлтэй, хүнд нөхцөл байдалд орсон байна. Эх үүсвэрийнхээ хүчин чадлыг 100 хувь ашиглан ажиллаж байна. Эрчим хүчний хэрэглээ жилд 8-10 хувиар нэмэгддэг. Энэ салбарт 16 000 хүн ажиллаж байна. Тэдний дундаж цалин 1.6 сая төгрөг байдаг аж” гэсэн мэдээллийг өглөө.

 

Монголын эрчим хүчний асуудлыг шийдэх томоохон төсөл болох Эгийн голын УЦС-ын ТЭЗҮ бэлэн. Энэ УЦС ашиглалтад орвол манай эрчим хүчний салбарын хүчин чадал 300 мВт-аар нэмэгдэх боломжтой. Гэвч ОХУ-аас энэ УЦС нь Байгаль нуурт сөрөг нөлөөтэй хэмээн эсэргүүцсээр буй.

 

АН-ын бүлгээс эрчим хүчний салбарын хүндрэлд иргэдийг буруутгаж болохгүй сануулсан байна. Учир нь манай улсын иргэдийн эрчим хүчний хэрэглээ маш бага. Иргэдийн ихэнх нь гэр хороололд гэрт амьдардаг бөгөөд орон сууцныхан 100 мкв-аас бага хэмжээтэй байранд амьдардаг. Тиймээс ажлаа сайн хийхийг Эрчим хүчний сайдад сануулсан байна. Энэ Засгийн газар мэргэжлийн хэдхэн сайд байгаа. Тэдний нэг нь Эрчим хүчний сайд Н.Тавинбэх гэдгийг бүлгийн дарга Д.Ганбат хэлж байна.  

 

АН-ын бүлгийн гишүүд эрчим хүчний салбарынханд ажлын арга барилаа өөрчлөх санал тавьсан  байна. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Эрчим хүчний сайд лобби хийхдээ муу байна, зориггүй байна. Улсын төсөвт мөнгө байгаа. Хэдэн тэрбумаар нь хөшөө, музейнд зарж байна. Гэтэл яагаад доголдсон эрчим хүчний салбартаа олигтой хөрөнгө хуваарилахгүй байна вэ. Үүнийг сөрөг хүчинтэй хамтарч хийх хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
AN-han er ni butehgui ee. Bur ashilchihsan tarkhitai novshnuud
2021-11-29
УИХ-ын гишүүд чинь лобби хүлээгээд суудаг хүмүүс үү. Улс орныхоо амин чухал асуудлыг лоббигоор шийд гэдэг чинь юу гэсэн үг бэ
2021-11-29
Зочин:
За наад нохор чинь маш муу ажиллаж бгаа шуу дээ солих сайдын нэг харинч оорийгоо шоудаад явдаг нохор шуу дээ
2021-11-29