Омикрон штаммын улмаас Япон хилээ хаана
2021-11-29

Өмнөд Африкт анхлан илэрч, тус тивийн хэд хэдэн оронд дэгдсэн омикрон хэмээх шинэ штаммын улмаас дэлхийн улс орнууд Өмнөд Африкийн орнуудаас нислэг хүлээн авахаа зогсоосон юм. Эдгээрээс Израиль улс зөвхөн Африк төдийгүй бусад орнуудаас ч зорчигч хүлээн авахгүй гэж мэдэгдэж байсан бол энэ төрлийн шийдвэрийг гаргаж байгаа хоёр дахь улс нь Япон болж байна. 

 

Тодруулбал, омикрон штамм дэлхий дахинд тархаж байгаатай холбогдуулан Япон улс гадаадын иргэдийг хүлээн авахгүй, хилээ хаана гэж тус улсын Ерөнхий сайд Фумио Кисида мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжууллаа.

 

Японы Ерөнхий сайдын мэдэгдсэнээр, 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн хориг үйлчлэх бөгөөд гадаадын бүх иргэдэд хамааралтай гэнэ. Вирусийн шинэ хувилбарын талаарх бүхий л мэдээлэл тодорхой болох хүртэл гадны орны иргэдийг улсдаа хүлээн авахгүй юм байна.

 

Энд дуулгахад, шинэ штамм илэрсэнтэй холбоотойгоор G7 орнуудын эрүүл мэндийн сайд нар шуурхай уулзалт зохион байгуулахаар болсон юм. Шуурхай уулзалтыг Их Британийн Эрүүл мэндийн сайд Сажид Жавид зарлан хуралдуулахаар болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хилээ хаасан ч орж ирнээ.
2021-11-29