Д.Сумъяабазар: Нийтийн эдэлбэрээс сөөм газрыг ч алдахгүй
2021-11-29 14:46

 

Нээлттэй Улаанбаатар хэвлэлийн хурал хийж байна.

 

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар “Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд  төрийн хүнд суртал, дарамт, хүндрэл учруулдаг асуудлууд байгаа. Иргэдийнхээ саналыг сонсож, засаж залруулах, шинэчлэх өөрчлөх хэрэгтэй гэсэн үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байгаа юм.

 

Улаанбаатар хотын иргэд маань гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдаж өөрийгөө болон өрөөл бусдыг хамгаалахыг уриалж байгаа. Нийтийн эдэлбэр газарт ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах, тохижуулах, ая тухтай орчин бүрдүүлэх үүрэг хүлээсэн. Нийтийн эдэлбэрээс сөөм газрыг ч алдахгүй. Уг газруудыг нүдний цөцгий мэт хамгаалах үүрэгтэй.

 

Төрийн захиргааны чиг үүрэг анхан шатны нэгж бол хороод. Хороод иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх хэрэгтэй. 15 мянгаас дээш хүн амтай хороолол олон байна. Жилд дунджаар 35 мянган иргэн нийслэлд ирж суурьшиж байна.Улаанбаатар хотод хүн амын нягтаршил хэт их нэмэгдэж байгаатай холбогдуулан төрийн зарим үйлчилгээ иргэдэд хүрч чадахгүй байгаа асуудал гарч байгаа. Тиймээс нэг хороонд 10-15 мянган иргэн байх зохицуулалтыг хийхээс өөр аргагүй.

 

Нийтийн тээврийн боломж бололцоог нэмэх ёстой. Нийтийн тээврийг нэмэх туйлын сонирхолтой байгаа. Өнгөрсөн онд тендэр зарласан. Гэвч одоо болтол нэг ч автобус авч чадаагүй. ААН-үүдийн хоорондын маргаанаас болсон. Хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь ААН, Хариуцлагагүй аж ахуй нэгжүүд төрийн ажлыг гацаадаг.

 

Улаанбаатар хотын газрын албанаас олгодог зөвшөөрөл, тодорхойлолтууд цахим хэлбэрт шилжсэн. Газар дээр олон маргаан дагуулдаг. Хотын дарга иргэдийн газрын гэрчилгээг цуцалдаг, зөвшөөрөл олгодог эрхээсээ татгалзаж, цахим руу шилжиж байгаа юм. Цахим шилжилт нь манай улсын авлигын индексийг бууруулахад нөлөөлнө. Улаанбаатар хотод  44 гарын үсгээр барилгын зөвшөөрөл олгодог. Тиймээс үүнээс татгалзаж, шинэ систем оруулах гэж байгаа. 

 

Иргэд вакцины гуравдугаар тунд хамрагдах хэрэгтэй байна. Ингэж чадвал  арванхоёрдугаар сарын 15-наас шар бүс рүү шилжихээр зорьж байна" гэж мэдээллээ. 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
ИРГЭДИЙН 0,07 Г ОЛГООЧ ЭЭ. ДҮҮРГИЙН ГАЗРЫН АЛБУУД ЧИНЬ МАТЕРИАЛ АВАХГҮЙ 2 САР БОЛЛОО. ИРГЭДЭЭ Л ЧАНГАЛААД БАЙХЫН
2021-11-30
ЗОЧИН:
СУМТАЙ ДАРГА ДҮҮТЭЙГЭЭ НИЙЛЭЭД АХ ДҮҮ НАРЫНХАА 69 КОМПАНИ ДЭЭРЭЭ ЦИРКИЙН ОЙР ОРЧМЫН ГАЗРЫГ БҮГДИЙГ НЬ ШИЛЖҮҮЛЖ АВСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ БАЙСАН ШҮҮ? АТГ ЭНЭ ШУНАХАЙ ЛУЙВАРЧИН ГЭР БҮЛИЙГ САЙН ШАЛГАХЫГ ХҮСЧ БАЙНА?
2021-11-29
1.5 жил өнгөрчлөө. УБ хот бахь байдагаараа улам л доошоолоод байхым. Та ажил хийх хүнүү үгүй юу? Айн.
2021-11-29