Хятадын байлдааны 27 онгоц Тайванийн дээгүүр нисжээ

Ням гарагт БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Агаарын цэргийн хүчин Тайвань арал руу байлдааны 27 онгоц илгээжээ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, сөнөөгч, бөмбөгдөгч, түлш цэнэглэгч гээд нийт 27 онгоцыг Хятадын Ардын чөлөөлөх арми Тайвань арал руу нисгэж, эдгээр онгоцууд арлаас зүүн өмнөдөөс баруун өмнөд чигт өдрийн цагаар ниссэн байна. Ийнхүү нисэхээсээ өмнө Тайванийн Агаараас эсэргүүцэн хамгаалах системийн таних бүс рүү орсон гэнэ.
"Байлдааны онгоцууд дунд J-10, J-11, J-16 сөнөөгч онгоцууд, Н-6 бөмбөгдөгчид, алсын радиолокацийн илрүүлгийн онгоцууд, тээврийн Y-9 болон түлш цэнэглэгч Y-20 онгоцууд байсан" талаар Тайванийн Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Ийнхүү Ардын чөлөөлөх арми 27 онгоц нисгэн, арлыг тойрсон нь Тайваньд Америкийн конгрессын гишүүдийн төлөөлөгчид айлчилсныг Бээжин эрс эсэргүүцсэнтэй холбоотой гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ