ДЭМБ: Омикрон штамм дэлхий даяар тархаж болзошгүй
2021-11-29

Коронавирусийн омикрон штамм дэлхий даяар тархах эрсдэл өндөр гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжуулжээ. 

 

Өмнөд Африкийн Ботсванад үүссэн, олон тооны мутацитай коронавирусийн халдварын шинэ хувилбар нь дэлхий даяар ихээхэн аюул заналхийлж байгаагийн дээр ноцтой үр дагавар бүхий өвчлөл дэгдэж болзошгүй гэж ДЭМБ мэдэгдсэн байна. 

 

Энд дуулгахад, Өмнөд Африкийн хэд хэдэн оронд дэгдсэн энэ шинэ хувилбарын талаар тодорхой мэдээлэлтэй болоход цаг хугацаа шаардагдана гэж ДЭМБ мэдэгдэж байлаа. Эрдэмтдийн мэдэгдсэнээр, энэ штаммын S уураг нь 32 мутацитай бөгөөд эдгээрийн тусламжтайгаар вирус эд эсд нэвтэрч үрждэг аж. Шинэ мутациуд нь коронавирусээс сэргийлэх вакцины үр дүнг бууруулж болзошгүй гэж эрдэмтэд санаа зовниж байгаа гэнэ. Гэхдээ одоо байгаа вакцинуудын үр дүнг шинэ штамм үнэхээр бууруулна гэдгийг тогтооход цаг хугацаа хэрэгтэй гэж шинжээчид тайлбарлажээ. Пфайзертай хамт вакцин боловсруулсан БионТеч компани тэдний вакцин шинэ штаммын эсрэг үйлчилж байгаа эсэх талаар хоёр долоо хоногийн дараа зарлана гэж мэдэгдсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин