Ковид гэсээр хүүхдээ хаяжээ!
2021-11-30

Жишээ-1: “Ховд аймгийн Булган суманд сурагчид монгол, казахаараа талцаж зодолдох болжээ” гарчигтай мэдээ өчигдөр eagle.mn сайтад нийтлэгдэв. Тус мэдээнд Ховд аймгийн Булган сумын Засаг дарга Ж.Дамдинбазар “Сүүлийн жил гаруйн хугацаанд сургуулийн хүүхдүүд талцах, үндэс угсаагаар ялгаварлах, зодолдох асуудал гарч байна.  Удаа дараа давтагдаж байна. Миний авсан мэдээллээр зарим багш нараа зодсон байна. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа” тухай дурджээ.

 

Жишээ-2: Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн 40 сурагч нэгнийгээ бүлэглэн зоджээ. Тухайн хүүхдийг хичээлээ тарах үед нь отож байгаад бүлэглэн зодсон байна. Зодуулсан хүүхдийн бие муу, гавлын яс нь цууралттай, тархинд нь цус хурсан байна. Тус хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.

 

Жишээ-3: Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах Рапид харш хорооллын тоглоомын талбайд тоглож байсан 14 настай охиныг 5-6 эрэгтэй хүүхэд бүлэглэн зодсон хэрэг гарчээ. Хэрэг гарсны дараа охины аав гадаах камерын бичлэг, эрэгтэй хүүхдүүдийн гэрийн хаягийг баримтжуулан Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт хандсан байна.

 

 

Энэ бол олон нийтэд ил болсон гуравхан жишээ. Үүний цаана ил болсон, болоогүй олон үйлдэл бий. Сүүлийн нэг жилийн хугацаанд өсвөр насны хүүхдүүд бүлэглэн нэгнээ зодсон хэд хэдэн үйлдэл гарлаа. Мэдэгдэж буй нь цөөнгүй ч үүний цаана хичнээн үйлдэл нууц үйлдсэнийг мэдэхгүй. Бидний ирээдүй болсон өсвөр насны хүүхдүүд ямар замаар юуг туулж явааг томчууд таамаглахаас цаашгүй.

 

2021 он гарсаар эхний арван сарын байдлаар гэмт хэрэгт холбогдсон нийт яллагдагчдын тоо 14079 болж, өмнөх оны мөн үеэс 146 буюу нэг хувиар өсжээ. Нийт гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн 670 буюу 4.8 хувь нь 18 хүртэлх насны хүүхдүүд байна. Мөн бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 1036 бүртгэгджээ.

 

Цар тахлын улмаас багагүй хугацаанд хөл хорионд орж, хоёр жил цахимаар хичээллэсэн хүүхдүүдийн сэтгэлзүйд асар их өөрчлөлт орсныг сэтгэлзүйчид хэлдэг.

 

Нийслэлийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сэтгэлзүйч Г.Болор-Эрдэнэ “...хүүхдүүд өмнө нь ангийнхаа найзуудтай нээлттэй харилцаж, багшдаа өөрийгөө ойлгуулж, үзэл бодлоо илэрхийлдэг байсан. Харин одоо бага, дунд ангийнхан өөрийгөө илэрхийлж чадахгүй байна. Харин ахлах ангийнханд үзэл бодлоо илэрхийлэх бус улам дотогшоогоо болсон шинж тэмдэг ажиглагдаж байгаа” гэсэн дүгнэлтийг хийж байна.

 

Бид хүүхдүүдээ гадаа гарвал, найзуудтайгаа уулзвал коронавирусийн халдвар авна хэмээн гэрийнхээ буланд хорьсонтой адилаар тэд ч өөрсдийгөө өөрийнхөө хаа нэгтээ нуучихаж. Бусадтай харилцахгүй, өөрийгөө илэрхийлээгүйгээс хүүхэд ганцаардаж, улам дотогшоо болсоор эцэст нь тэр байдал нь уур бухимдал болон илэрч, эцэстээ зодоон болоод байхыг ч үгүйсгэх аргагүй.

 

Бүлэглэн нэгнийгээ зоджээ гэсэн мэдээ харсан томчууд “Одооны хүүхдүүд...” хэмээн ам уралдан муулж байснаас яагаад, юунаас болоод, хүүхдүүдэд ямар асуудал тулгараад байгааг бодож үзсэн болов уу.

 

Хүүхдүүд цар тахлын, завгүй амьдралын золиос болоод байгаа юм биш биз!

 

Завгүй ээж аав нь тэднийг тоохгүй, ангийн найз нөхөд нь ийм тийм хэмээн хочлон гадуурхаж, багш нь ч холуур өнгөрсөөр нэг л мэдэхэд бид нийгмийн салан тусгаарлагчдыг өөрсдөө бүтээчихсэн юм биш биз. Тэд олон нийтийн сүлжээнд зах замбараагаа алдаж, утсаараа, цахим тоглоомоор найзаа, гэр бүлээ орлуулж явсаар наснаасаа түрүүлээд хэзээ ч засрашгүй бие хүн болчихоогүй байгаа?!

 

Бид коронавируст хамаг анхаарлаа хандуулж, өдөр бүрийн халдварын тоог ягштал тоолдог шигээ хүүхдэдээ анхаарал хандуулсан болов уу. Алсын Африкт гарсан хувилбарт санаа зовдог шигээ хүүхдийнхээ асуудал санаа чилээсэн болов уу? Коронавирус гэсээр бид хүүхдүүдээ хаяжээ. Тэрний гор хэдхэн жилийн илэрч, энэ нийгмээр дүүрэн “зэрлэг” хүмүүс холхилдох вий!

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
WAN KEI:
Бөөрийг минь 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM би тийм ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
2022-01-28
зочин:
Мөн телевизээр гарч байгаа кинонууд нь дан солонгос кино.Тэр кинонууд нь ангийн хүүхдүүд бие биенээ дээрэлхэх, бүлэглэн зодох, эмэгтэй хүүхдүүд ч бусдыг яаж дарамтлах тухай гарч байна шүү дээ. Тэгээд атаархал, өш хонзон авах тухай байнга гарч байна. Хүүхдүүд энэ бүхнийг үзээд болдог юм байна л гэж үлгэр жишээ авч байгааг бас анхаарч телевизүүд цензуртай баймаар байна.
2021-12-02
Иргэн:
Хуулиар үүрэг хүлээсэн эцэг, эхчүүд, асуудал хариуцаад цалин авч байгаа албан тушаалтнууд хариуцах ёстой.
2021-11-30
Хүүхдийн мөнгөөр архи авч уугаад Бэлэн хоол , хэрчсэн гурил хиам авч идээд Бдаг хүмүүс дээ
2021-11-30
Zocnin:
Mongolcnuudiin tsusnii 25 huwi hasag bdgiig end shinjilgee hiilgeed l medlee Ertnii udmiin holbootoi bj hoorondoo ulam ewtei ur huuhdee ewtei nairtai bhgiig l surgaj humuujuuleh heregteidee
2021-11-30