Э.Тодгэрэл: Уран бүтээлчид бид үзэгчдийн алга ташилтаар урамшиж амьд явдаг
2021-11-30

 

“Нил цагаан” жүжиг  Соёлын төв ордны тайзнаа арванхоёрдугаар сарын 01-нээс эхлэн тоглогдох юм. Ингээд тус жүжгийн гол дүрийн жүжигчин, СТА Э.Тодгэрэлтэй цөөн хором ярилцлаа.  

 

Сүүлийн үеийн сонин сайхнаар хоёул ярилцлагаа эхлэх үү?

 

-Давагдашгүй хүчин зүйл коронавирусээс болж тайз дэлгэцийн уран бүтээлчид бүгд тэг зогсолт хийсэн. Уран бүтээлээр ангаж цангасан байна. Уран бүтээлчид бид үзэгчдийн алга ташилтаар урамшиж амьд явдаг.  Өнгөрсөн зун “Х-түц” продакшны бүтээл “Хэрсүү охин” олон ангит уран сайхны киноны мотор дуугарсан. Миний хувьд тус кинонд голлох дүрд тоглож байна. Зураг авалт нь үргэлжилж байгаа. Мөн  “Нил цагаан” жүжгийн санал ирсэн. Энэ жил дэлгэц болон тайзны бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна.

 

“Нил цагаан” жүжгийн гол дүрд тоглож байна. Жүжгийн тухайд?

 

-“Нил цагаан” гэдэг нэрнээсээ эхлээд л сонирхолтой, онцлог. Урлагийн бүхий л жанрыг шингээхийг зорьсон. Гэрлэлт, хайрын тухай жүжиг.

 

  • Баяртай гээд гарахдаа би дүүлнэ гэж бодсон

  • Эргэж газарт буухгүйгээр ниснэ гэж мөрөөдсөн

  • Байгаа бүхнээ би байхгүй гэж эндүүрсэн

  • Байгаа жаргалыг хайгаад хэвэндээ үлдсэн.

 

Гэр бүлийг бий болгодог эхнэр нөхөр хоёрын хэн нэгэн нь илүү давуу эрхтэй байх ёсгүй. Хэн нэгэн нь далавч ургуулж нисэх ёсгүй. Хос хоёр хамтдаа байж сая энэ амьдрал бүтэн болдог гэдгийг хөндөж найруулагч маань жүжгээ бичсэн. Тиймээс энэ жүжгийг амьдралд хөл тавьж буй хосууд үзээсэй гэж хүсэж байна. Хайр ихдэхээрээ хагцлаас илүү гашуун болдог гэдэг үг бий. Хайр ихдээд эхнэрээ торонд байгаа шувуу шиг тэжээж байгаа юм биш биз. Эхнэр хүн ч гэсэн далавчтай жигүүртэй. Эрх чөлөөг хүсдэг. Тиймээс “Нил цагаан” жүжгийг хосууд маань хамтдаа үзэж олон зүйлийг ухаарч, ойлгоосой. Муудалцсан хосууд байвал энэ жүжгийг үзээд эвлэрээд гараасай. Ингэж чадаж байвал бидний хөлс хүчээ шингээж хийсэн ажлын үр дүн.

 

 

Манай төсөл намраас эхэлсэн. СТА Г.Отгонцэцэг эгчтэй портнёр болж тоголж байна. Бид хоёул УДЭТ-т ажиллаж байсан. Г.Отгонцэцэг эгч маань АНУ-д сурч мэргэжлээ дээшлүүлээд ирсэн. Монголдоо ирснээс хойших  анхны тайзны бүтээл нь “Нил цагаан”. Өмнө УДЭТ-т үндэсний сонгодог орчин үеийн олон жүжигт хамтран ажилласан. Гэхдээ портнёр болж тоглож байгаагүй.  Жишээлбэл, Г.Отгонцэцэг эгч "Тэнгэрийн хүү жүжгийн хатны дүрд тоглож байсан. Харин би сургуулиа төгсөөд дадлага хийгээд олны хэсэгт нь бүжиглэж байсан. Харж, биширч хүндэлж явдаг хүнтэйгээ нэг жүжигт портнёр болж тоглож байгаадаа баяртай байна.

 

Та УДЭТ-аас гарсан. Уран бүтээлийн саналууд ирж байна уу? Ирэх онд ямар бүтээлүүдэд тоглохоор төлөвлөөд байна вэ?

 

-Уран бүтээлийн саналууд олон ирсэн. Киноны зохиол уншилт явагдаж байгаа.

 

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
2021-12-18
Монгол хүн бол биш. Хятад юм уу төвөнх нь ил гарсан нүд нь ширгэсэн хасаг цусны л залуу даа. Шүүдэрцэцэг нь хаячихсан мисс гээд солиороод явж байгаа.
2021-12-10
Балай явдалтай, шуналтай хүүхний салтааг үнэрлэж явахаар тэр нь дээр байлгүй.
2021-12-10
ПАРТНЁР ШҮҮ ДЭЭ
2021-11-30
Иргэн:
Ямарч баялаг бүтээдэггүй ,урлаг,ынхан.Иргэдийг шулж амьдардаг хөөрүү нөхдүүд шүү дээ.
2021-11-30