Японы эмч нар ХДХВ-тэй сармагчныг эмчилжээ
2021-11-30 08:11

Дархлалын олдмол хомсдол буюу ДОХ-ыг үүсгэдэг ХДХВ-ийн эсрэг эмчилгээ зөвхөн вирусийн хөгжлийг саармагжуулах л төдий байдаг бөгөөд одоогоор мэдэгдэж буй бүрэн төгс эмчилгээ байхгүй гэж үздэг. Харин аюулт өвчнийг эмчлэхэд Японы эрдэмтэд томоохон эргэлт хийжээ. Энэ талаар Kyodo агентлаг мэдээлсэн байна.

 

Тодруулбал, Японы Био анагаах ухааны инноваци, эрүүл мэнд, хүнс тэжээлийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтдийн боловсруулж буй вакцин нь сармагчны бие дэх ДОХ үүсгэгч хүний дархлал хомстлын вирусийг устгасан хэмээн мэдэгджээ. Эдгээр эрдэмтэдтуршилтын явцад шинэ вакцинаа тарьсан сармагчингуудыг боловсруулсан ХДХВ-ээр халдварлуулсан байна. 

 

Вакцин тарьсны дараа бүлэг сармагчингийн дөрөв нь халдвар авсан ч дараа нь тэдний биеэс вирус илрээгүй байна. Эрдэмтдийн таамаглаж байгаагаар эдгээр амьтдын биед вакцинаар үүссэн дархлааны хариу урвал нь ХДХВ-ийг устгасан байж болзошгүй гэнэ. Судлаачид таван жилийн дараа хүмүүсийг оролцуулсан эмнэлзүйн туршилт хийж эхэлнэ хэмээн найдаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин