Хятадад нүүрсний үнэ эрс унав
2021-11-30

Эрчим хүч боловсруулахад ашиглах нүүрсний үнийг цаашид ч зохицуулна гэж Хятадын эдийн засгийн төлөвлөлтийн төрийн байгууллага мэдэгдсэний дараа даваа гарагт БНХАУ-д эрчим хүчний нүүрсний фьючерс 5,6 хувиар унажээ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сард нийлүүлэгдэх Жэнжоу эрчим хүчний нүүрсний фьючерс гэрээ даваа гарагт тонн нь 819,6 юань болсон байна. Хятадын эрх баригчид хэт халсан үнийг зохицуулахад чиглэгдсэн алхмуудыг ээлж дараалан хийсний дараа 10 дугаар сарын дунд үед 1982 юань байсан энэ нүүрс одоо нийтдээ 142 хувиар үнэ нь буурчээ. 

 

Хятадын Хөгжил, шинэчлэлийн үндэсний комисс нүүрсний үнийн механизмыг сайжруулах зөвлөмж авах үүднээс гол нүүрс олборлогч компаниудтай уулзалдсан талаараа зарласан юм.

 

"Нүүрсний үнэ саяхан хэт өссөний дараа нүүрсний үнийн механизмыг сайжруулах цаг нь ирсэн" хэмээн комиссын мэдэгдэлд өгүүлээд, зах зээлийн бүхий л оролцогчид нүүрсний үнийг зохист төвшинд барих тал дээр зөвшилцсөн хэмээн онцолжээ.  Гэхдээ нүүрсний үнийг ямар хэмжээнд барих болсон талаарх тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

 

Энд дуулгахад, 10 дугаар сарын сүүлээс хойш Хөгжил, шинэчлэлийн комисс  нүүрсний зорилтот үнийг тогтоох зорилгоор нүүрс олборлогчид, дистрибьютерүүд, эрчим хүчний компани болон эрхзүйн асуудлын шинжээчидтэй хэдэнтээ уулзаж байсан юм. Улмаар уул уурхайн олборлолтын гол бүс нутгууд, Шаньси, Өвөр Монгол дахь нүүрс олборлогч компаниудын төрийн байгууллагын шахалтаар тонн нүүрсний үнийг 900 юаньд барихаас аргагүй болж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин