Хятад Африкт нэг тэрбум тун вакцин өгнө
2021-11-30 13:36

Хятад улс Африкт коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины дахин нэг тэрбум тунг нийлүүлнэ гэж БНХАУ-ын дарга Ши Жинпинь мэдэгдсэнийг Синхуа агентлаг дамжуулжээ. Тэрбээр энэ тухайгаа Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын хүрээн дэх сайд нарын наймдугаар уулзалтын нээлтийн ёслолд цахимаар оролцох үеэрээ мэдэгдсэн байна.

 

2022 оны эцэс гэхэд хүн амын 60 хувийг коронавирусээс сэргийлэх вакцинд хамруулах зорилгод Африкийн холбоонд туслах зорилгоор ийм алхам хийж байгаа гэж Ши Жиньпин онцолжээ. 

 

БНХАУ-ын дарга Ши Жинпиний мэдэгдсэнээр, нэмэлт нэг тэрбум вакцины 600 сая тунг хандиваар, харин үлдсэн 400 сая тун вакциныг Хятадын компани болон Африкийн орнуудын хамтын ажиллагааны хүрээнд нийлүүлж байгаа гэнэ. Мөн Африкийн орнуудад зориулж анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт 10 төсөл хэрэгжүүлж, Африк руу 1,5 мянган эмнэлгийн ажилтан илгээнэ гэж Ши Жинпинь мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин