Афганистанд сургуулийн ойролцоо дэлбэрэлт болжээ
2021-11-30

Афганистаны нийслэл Кабул хотод 11 дүгээр сарын 30-ны өдөр дэлбэрэлт болжээ. Регнум агентлагийн мэдээлснээр "Хабибие" дунд сургуулийн урд энэ дэлбэрэлт болсон байна.

 

Энэ дэлбэрэлтийн улмаас таван хүн гэмтэж бэртжээ. Хэрэг явдлыг харсан гэрчүүдийг өгүүлснээр, зам дээр байрлуулсан мина дэлбэрч, улмаар тэнд байсан Toyota Hilux  машин дэлбэрэлтэд өртчсөн байна.

 

Дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийн дунд талибууд байсан гэж Афганистаны хэвлэлүүд мэдээлжээ. Кабулын Цагдаагийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга тус хотод дэлбэрэлт болсныг баталсан байна. Түүний өгүүлснээр энэ дэлбэрэлтийн улмаас хүний амь нас хохироогүй гэнэ. 

 

Энд дуулгахад, Афганистаны төрийн эрхэнд талибууд гарснаас хойш тус улсад дэлбэрэлт, халдлага ар араасаа гарсаар байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд л 11 дүгээр сарын 17-ны өдөр Кабул хотод хоёр дэлбэрэлт болсон. Үүний нэг нь тээврийн хэрэгсэлд бөмбөг дэлбэрч долоо хүн амиа алдсан бол хоёр дахь нь микроавтобусанд дэлбэрч, гурван хүн амиа алдсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин