Австрали, Бельги, Их Британи, Чех, Итали зэрэг улсаас ирэх иргэдэд хязгаарлалт үйлчлэхгүй
2021-11-30 15:51

Коронавирусийн Омикрон хувилбар 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад бүртгэгдсэнээс хойш дэлхийн 20 гаруй улсад халдварын тохиолдол илрээд байна. Үүнтэй холбогдуулан дэлхийн улс орнууд гадны зорчигчдын хөдөлгөөнийг хязаарлаж, зарим улс хилээ хаах хүртэл арга хэмжээ авч байна.

 

 

Манай улсын хувьд УОК-ын шийдвэрээр ӨАБНУ, Ботсвана, Ангол, Лесото, Мазомбек, Сватини, Намиби, Зимбабве, Малави зэрэг улсаас зорчигч хүлээн авахгүй. Мөн энэ улсуудад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон болон дайран өнгөрсөн Монгол Улсын иргэд, манай улсад байнга оршин суудаг гадаадын иргэдийг өөрийнх нь зардлаар 10 хоног тусгаарлана.

 

Харин халдварын тохиолдол илэрсэн ч монгол иргэд түгээмэл зорчдог Австрали, Бельги, Их Британи, Чех, Итали зэрэг улсуудаас ирэх монголчууд болон гадны иргэдэд хязгаарлалт үйлчлэхгүй, хэвийн журмаар нэвтэрнэ гэдгийг ГХЯ-ны Консулын хэлтсийн захирал Б.Болд хэлж байна.

 

Цаашид халдварын нөхцөл байдлаас шалтгаалж хилээ хаах улсын тоо нэмэгдэж болзошгүй байна. Тиймээс бусад улс оронд очоод тусгаарлалтад орж болзошгүй учраас онцын шаардлагагүй бол гадны улс орон руу зорчихгүй байхыг монгол иргэдэд зөвлөж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
haldvar ilersen hernee humus tugemel zorchdog itali... zereg ulsas shud nevtrulnech geh shg yuch gesen ugiin.yalga bgach yumu uguich yumu buu med oilgosongui
2021-11-30
УОК ажлаа хийгээчээ!
2021-11-30
сэжигч:
өвчин гарсан улсаас дамжин суусан бол яана!!!???
2021-11-30